Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй


  • Бүтээгдэхүүний нэр Махны үйлдвэрийн эрүүл ахуй, технологийн нөхцлийн загвар” Техникийн зөвлөлгөө

Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй

Энэхүү бүтээл нь мах  үйлдвэрлэлийн гадаад, дотоод зах зээл, хэрэглээ, хэтийн төлөв, дэлхийн ба өөрийн орны махны экспорт, импортын одоогийн байдал, цаашдын төлөвийг үндэслэн, мах үйлдвэрлэлийн технологи, эрүүл ахуйн шийдлийг олон улсын шаардлагад нийцүүлэх арга замыг тодорхойлсон,14 бүлэг 40 гаруй дэд бүлэг 10 хавсралт, 70 гаруй зураг, схемээс бүрэлдсэн, зөвлөх үйлчилгээний иж бүрэн баримт бичиг юм.

Бүтээлд хүнсний малын гарал үүсэл, эрүүл мэндийн баталгаажуулалт, мал төхөөрөхийн  өмнөх ба дараах үзлэг, шинжилгээ, технологийн горимууд, дамжлага дундын  хяналт, маханд хүйтэн, халууны боловсруулалт хийх, шулж ангилах, савлах, завсарын чийгшилтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэх, үйлдвэрийн  эрүүл ахуй, ариун цэврийн нөхцлүүд, ариутгал халдваргүйтгэл, хог хаягдлын менежмент, буцаалт мөшгөлт болон махны үйлдвэрт хэрэглэх бусад заавар зөвлөмж, стандарт, олон улсын загвар, техникийн шаардлага болон махны үйлдвэрт нэврүүлэх  GMP, GHP, HACCP  тогтолцооны  зарчим, шаардлагыг тусгасан байдаг.

Зохиогчийн эрхээр баталгаажсан зөвлөх үйлчилгээний энэхүү баримт бичгийг дагалдуулан дараах стандартууд болон  технологийн зааварыг гаргасан нь мах үйлдвэрлэгч, экспортлогч төдийгүй, ХААЯ, МХГ, СХЗГ зэрэг төр захиргаа, хяналтын байгууллагуудад байнга ашиглаж байна.

  • MNS 5998:2009 Мал төхөөрөх үйлдврийн HACCP-ны загвар.
  • MNS/ САС/RCP58: 2013 Махны эрүүл ахуйн дадлын олон улсын зөвлөмж.
  • MNS 2456:2009, “Үхрийн хэсэглэж ангилсан мах” стандарт
  • MNS 2457:2009, “Хонь, ямааны хэсэглэж ангилсан мах”
  • MNS0167:2012, "Гахайн хэсэглэж ангилсан мах. стандарт
  • MNS 0703 :2012 "Тахианы хэсэглэж ангилсан мах
  • MNS 6268:2011 Уламжлалт махан бүтээгдэхүүн “Шууз”.
  • MNS 6035:2009 Махны магадлан шинжилгээний цомог. Техникийн шаардлага
  • MNS 6427:2013 Махны төрөл, мал амьтны хүйс тодорхойлох ДНХ оношлогоо
  • MNSISO21807:2012 Хүнс, малын тэжээл. Усны идэвх тодорхойлох
  • Махыг дулааны аргаар боловсруулах технологийн хяналтын удирдамж
  • Халал аргаар мал төхөөрөх технологийн заавар

Эдгээр  цогц баримт бичгүүд нь махны үйлдвэрүүдэд дотоод хяналтын тогтолцоог хэрэгжүүлэх суурийг тавьж, ХАА-н үйлдвэрлэлд чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлэхэд ашиг тусаа өгсөөр байна. Анхны зөвлөх үйлчилгээ авч, төсөл хэрэгжүүлсэн  Махмаркет МБҮ НАССР ба мөшгөлтийн тогтолцоог нэвтрүүлсэн анхны махны үйлдвэр болж улмаар олон улсын ISO 22000 стандартыг хэрэгжүүлсэн бол сүүлийн жилүүдэд “Завхан хүнс”, “Дархан мийт фүүдс”, Хүн од, Жаргалант мийт импекс, Ажигана ХХК, Стандарт мах ХХК зэрэг махны үйлдвэрүүд экспортын зөвшөөрөл авах,  НАССР тогтолцоо, MNSISO 22000 стандартыг  нэвтрүүлэхэд ашигласан байдаг.

Уг бүтээлийн үнэ цэнэ хэзээ ч буураагүй бөгөөд Монгол оронд биологийн гаралтай органик хүнс (мах)-ний үнэлгээ, хяналт, баталгаажуулалт хийх аргачлалыг тогтоож, бэлчээрийн монгол малын махыг олон улсын зах зээлд брэнд болгох техникийн нөхцлийг бүрдүүлэхэд ашиг тусаа өгсөөр байх болно гэдэгт итгэлтэй байна.

Байгууллага  компани Гэрээний дугаар хугацаа Чиглэл, хамрах хүрээ Үр дүн
1 Европын холбооны сэргээн босголт хөгжлийн банк (EBRD)  

МОN-СС-698-2019

2019.11 сараас 2020 оны 4 сар

“Стандарт мах” Мах ангиалах савлах үйлдвэр (МАСҮ)-т Хүнсний аюулгүй байдлын менежментийн тогтоглцоо

(ХАБМТ)-ны MNSISO 22000:2019 болон  лабортори итгэмжлэлийн MNSISO 17025:2018 стандартыг нэвтрүүлэх зөвлөх үйлчилгээ

MNSISO 22000:2019 стандартын сургалтын материал бэлтгэх, чек лист гаргах, зөрүүгийн шинжилгээ хийх, үйлдвэрийн процессын дараалал, ССР  тогтоох,  аюулгын жагсаалт гаргах, хяналтын хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэх байрлаар төсөл явагдаж байна
2 БСШУСЯ

Азийн хөгжлийн банк (ADB) Дээд боловсролын шинэчлэлийн төсөл

 

L2766-MON:

Contract No 18/10

2019 оны 6-р сараас 2020 оны 2-р сарын 28

 

БСШУСЯ-ны захиалгаар

Судалгааны нээлттэй, дундын болон сүлжээ лаборатори (НДСЛ)- ийн стандарт, эрх зүйн зөвлөх үйлчилгээний гэрээт ажлыг гүйцэтгэж,  их тойрогт, улс, хувийн хэвшлийн их дээд сургууль хүрээлэнгийн 305, дунд тойрогт 55, бага тойрогт буюу тухайн салбарын судалгааны цөм 24 лабораторийн удирдлагын ба техникийн нөхцлийг судлан, шаардлагатай баримт бичгийг боловсруулан хүлээлгэн өгөөд байна.

Энэ төслийн гүйцтгэл нь бүтээдэхүүн зохион бүтээх, түүний технологийн ба аюулгүй байдлын шаардлага, хэрэглээний тааламжит байдал, эцсийн бүтээгдэхүүний лабораторийн баталгаажуулалтын  олон улсын стандартын  судалснаараа онцлог юм
3

 

НҮБ ХХААБ SECiM 2 төсөл GCP/MON/014/EC

 

 

Төслийн 6 аймгийн ХААГ-ын мэргэжилтэн, махны үйлдвэрүүдэд ISO болон GMP, GHP HACCP-йн зөвлөлгөө 6 аймгийн 180 гаруй мэргэжилтэн холбогдох хүмүүст сургалт өгсөн
4 НҮБ ХХААБ SECiM 2 төсөл GCP/MON/014/EC-2 Дархан, Мийт фүүд махны үйлдвэрт “Гоц халдварт өвчингүй хамгаалсан аж ахуй байгуулах загвар төсөл боловсруулах Малын гоц халдварт өвчнөөс хамгаалах аж ахуй байгуулах загвар төсөл боловсруулсан
5 Мерсу кор ОУБ Contract No.18/02/115 Хэнтий аймгийн Баян овоо, Баян хутаг,Баянмөнх суманд Мал эмнэлгийн нэг цэгийн үйлчилгээ нэгдсэн лаборатори байгуулах техник эдийн засгийн судалгаа Судалгаа, боловсруулалт, техник эдийн засгийн үндэслэл боловсруулсан
6 Хүн од Мах боловсруулах үйлдвэр 121/18 Махны үйлдвэрийн лабораторийн итгэмжлэл (MNS ISO 17025), НАССР-ын зөвлөх үйлчилгэ Лабораторио итгэмжлүүлэн, НАССР нэвтрүүлсэн
7 “Ажигана” Махны чиглэлийн тахианы  цогцолбор аж ахуй №07/17 Махны үйлдвэрийн лабораторийн итгэмжлэл (MNS ISO 17025), НАССР-ын зөвлөх үйлчилгэ Лабораторио итгэмжлүүлэн, НАССР нэвтрүүлсэн