Гарааны Праймер компани нь Инновацийн тухай хууль болон Засгийн газрын 374 дүгээр тогтоолоор батлагдсан “Эрдэм шинжилгээний байгууллагын дэргэд гарааны компани байгуулах журам, БСШУСЯ-ны Инноваци, өндөр технологийн газрын 2016 оны 6/2887 тоот дүгнэлт, МЭХ-ийн Эрдмийн зөвлөлийн хурлын шийдвэр (16/01/09)-т тулгуурлан 2016 оны 06 дугаар сарын 13-нд үндэслэн байгуулагдсан, 6085148 тоот регистрийн дугаар, 9011620010 тоот улсын бүртгэлтэй, 2022 он хүртэл хугацаанд эхлэлийн компанийн зарчимаар ажиллаж байна.
ШУ-ны туршилт судалгаа (9512), Хүнс ХАА-н зөвлөх үйлчилгээ (8549), Инноваци, технологи дамжуулалт (8542), лабораторийн оношлуур үйлдвэрлэл, худалдаа (9609), Мал эмнэлгийн үйлчилгээ, мэргэшүүлэх сургалт (8541) зэрэг үндсэн ба туслах үйл ажиллагааг эрхэлдэг.

ЗОХИОН БАЙГУУЛАЛТ,
ХҮНИЙ НӨӨЦ ...
Илүү дэлгэрэнгүй мэдээлэл сонирхож байна уу!

Дэлхийн биотехнологийн хөгжлийг Монголдоо нутагшуулна.
Мэдлэгт суурилсан, шинжлэх ухааны нотолгоо, дэвшилтэт технологи бүхий үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлсэн үндэсний компани болох зорилготой.
Тус компанид захирал, ЭШ-ний ажилтан, судалгаа хөгжүүлэлт (RD)-ийн менежер, лаборант зэрэг байнгын 5, гэрээт судлаачид 3 бүгд 8 хүний орон тоогоор ажилладаг. Мэргэжлийн хувьд малын эмч 5, молекул биологич 1, биотехнологич, худалдааны менежер 1 тус тус ажиллаж байна..
Ажилтаны чадавх
Мэргэжил | Доктор | Докторант | Магистр | Бакалавр | Дэд профессор | |
Малын эмч | 5 | 1 | 2 | 1 | 1 | 1 |
Молекул биологич | 1 | 1 | ||||
Биотехнологич | 1 | 1 | ||||
Худалдааны менежер | 1 | 1 | ||||
Бүгд | 8 | 1 | 3 | 3 | 1 | 1 |