Бүтээл

Боловсруулагчийн эрх, үүргийн хүрээнд доорхи стандартуудаар сургалт, зөвлөх үйлчилгээ үзүүлнэ.

MNS 0167:2012

Гахайн махны хэрэглээний техникийн шаардлагыг олон улсын жишигт нийцүүлэн үйлдвэрийн аргаар хэсэглэх, ангилах, хадгалах технологи-эрүүл ахуйн шаардлагыг тогтоосон стандарт.

Энэхүү стандартыг махны эрүүл ахуйч, доктор (PhD), дэд профессор С.Лхагвасүрэн, махны технологич С.Энхбаяр, ХААИС-ын багш, докторант Б.Сандагдорж нар боловсруулж Стандартчилалын Үндэсний Зөвлөл, Амьтны гаралтай хүнсний стандартчилалын дэд хорооны хурлаар хэлэлцүүлж баталсан болно.

MNS 6035:2009

Энэхүү стандарт нь орон нутгийн мал эмнэлэг, хүнсний зах, мах боловсруулах үйлдвэрийн нөхцөлд ажиллаж буй дотоод хяналтын лабораториудад мах, махан бүтээгдэхүүний чанар аюулгүй байдлын анхан шатны сорилт шинжилгээ хийх  аргын стандарт юм. Уг стандартыг Махны эрүүл ахуйч, малын эмч, PhD, дэд профессор С.Лхагвасүрэн, магистр Т.Ганцэцэг, Ц.Баярсайхан Ц.Алимаа нар боловсруулан, Стандартчилалын Үндэсний Зөвлөл, Хөдөө аж ахуйн Стандартчилалын техникийн хорооны хурлаар хэлэлцэн баталсан болно.

MNS 6269:2011

Энэхүү стандарт нь сүүний үйлдвэр, хүнсний захын нөхцөлд ажиллаж буй МЭАЦ-ийн дотоод хяналтын лабораториудад сүү, сүүн бүтээгдэхүүний чанар аюулгүй байдлын анхан шатны сорилт хийх сорилт шинжилгээ хийх аргын стандарт юм. Уг стандартыг PhD, дэд профессор С.Лхагвасүрэн, магистр Т.Ганцэцэг, Ц.Баярсайхан Ц.Алимаа нар боловсруулан, Стандартчилалын Үндэсний Зөвлөл, Хөдөө аж ахуйн Стандартчилалын техникийн хорооны хурлаар хэлэлцүүлж баталсан болно.

MNS/САС/RCP58:2013

Олон улсын стандартчилал (ISO) болон Хүнсний хууль эрх зүйн хороо (CAC)-ны Махны эрүүл ахуйн дадлын энэхүү зөвлөмж нь 1×1 орчуулгаар бий болсон үндэсний стандарт (MNS) юм. Энэхүү стандартыг малын эмч, махны эрүүл ахуйч, доктор (PhD), дэд профессор С.Лхагвасүрэн, махны технологич С.Энхбаяр нар орчуулан, боловсруулж, Стандартчилалын үндэсний зөвлөл, Амьтны гаралтай хүнсний стандартчилалын дэд хорооны хурлаар хэлэлцэн баталсан. Энэхүү стандарт нь мал амьтны эрүүл мэндийг хангах замаар хүний эрүүл мэндийг хамгаалахад чиглэгдсэн, дэлхийн 160 гаруй оронд хэрэглэж байгаа стандарт юм.

MNS 2457 : 2009

Хонь, ямааны махыг булчингийн анатоми, морфологи бүтэц, холбох эдийн агууламж, хэрэглээний чанараар нь үйлдвэрийн болон уламжлалт аргаар  хэсэглэн, ангилах, хадгалах технологи-эрүүл ахуйн болон мөшгөлтийн тогтолцооны  шаардлагыг тогтоосон стандарт.

Энэхүү стандартыг махны эрүүл ахуйч, доктор (PhD), дэд профессор С.Лхагвасүрэн, махны технологич С.Энхбаяр, А.Энхтуяа, ЭША, магистр Ц.Алимаа нар боловсруулж Стандартчилалын Үндэсний Зөвлөл, Амьтны гаралтай хүнсний  техникийн хорооны хурлаар хэлэлцүүлж баталсан болно.

MNS 6665:2017

Энэхүү хүнс, малын тэжээлд антибиотикийг илрүүлэх аргын стандарт нь малын мах, сүү, өндөг, загас болон малын ийлдэс болон  тэжээлд чанарын аргаар антибиотикийг үлдэгдэл байгаа эсэхийг тогтоох арга юм. Стандартыг хүнсний шинжээч мэрэгжилтэн Г.Батзул, ШУ-ны доктор Д.Цэндээхүү, Махны эрүүл ахуйч, PhD, дэд профессор С.Лхагвасүрэн нар боловсруулан, Стандартчилалын үндэсний зөвлөл, Хүнсний шинжилгээний стандартчилалын дэд хороогоор хэлэлцэн баталсан.

MNS 6268 : 2011

Уламжлалт махан бүтээгдэхүүн “Шууз”. Техникийн шаардлагын энэхүү стандартыг үхэр, хонины махаар уламжлалт махан бүтээгдэхүүн “Шууз”-ыг үйлдвэрлэх, шалгаж хүлээн авах, савлах, шошголох, хадгалах, тээвэрлэх шаардлагыг тогтоох зорилгоор гаргасан. Махны эрүүл ахуйч, малын эмч, PhD, дэд профессор С.Лхагвасүрэн, махны технологич Л.Бадамханд, PhD Ж.Дамдинсүрэн, PhD Н.Гүрдагва нар боловсруулан, Стандартчилалын үндэсний зөвлөл, Амьтны гаралтай хүнсний стандартчилалын дэд хороогоор хэлэлцэн баталсан.

MNS ISO 21807 : 2012

Хүнс, малын тэжээл. Усны идэвх тодорхойлох, шинжилгээний аргын энэхүү стандарт нь эцсийн ба завсарын чийгшилтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд хүнсний бүтээгдэхүүн  дэх бичил биетний өсөлт, микробиологийн тогтворжилт, хүнс хадгалах хугацааг тооцох шалгуур үзүүлэлт болох бүтээгдэхүүний усны идэвх (aw)-ийг тогтоох аргачлалын олон улсын стандарт юм.

Махны эрүүл ахуйч, малын эмч С.Лхагвасүрэн, магистр Л.Нямгэрэл, Д.Болорцэцэг, Ц.Баярсайхан нар туршиж, орчуулан Стандартчилалын үндэсний зөвлөл, Хүнсний стандартчилалын дэд хорооны хурлаар хэлэлцэж баталснаар үндэсний стандарт (MNS) болсон.

MNS 5998 : 2009

Мал төхөөрөх үйлдвэрийн Аюулын дүн шинжилгээ ба эгзэгтэй цэгийн хяналтын тогтолцоо (HACCP)- ны загвар стандарт гаргах шаардлага нь практик амьдралаас үүдэлтэй. Монгол оронд Мал төхөөрөх 100 гаруй үйлдвэр, цех байгаа хэдий ч махны хяналтын олон улсын стандартыг хангаж чадахгүй байна. Махны экспортыг нэмэгдүүлэх нь манай эдийн засаг, малчдын амьдралыг дээшлүүлэх үндэсний нөөц билээ. Гэвч махны экспортыг нэмэгдүүлэхэд саад болж байгаа зүйл бол махны үйлдвэрлэлийн технологийн дамжлагуудад тавигдах аюулгүй байдлын хяналтын тогтолцоо бүрэлдэж чадаагүйд байгаа юм.

Мал төхөөрөх үйлдвэрт Аюулын дүн шинжилгээ ба эгзэгтэй цэгийн хяналт (HACCP)-ийн тогтолцооны энэхүү загвар стандарт нь хүнсний зориулалтаар мал бэлтгэхээс эхлэн, мах эхлэх боловсруулах, хадгалах, тээвэрлэх  технологийн дамжлага бүрт эрүүл ахуй, аюулгүй байдлын  хяналтын тогтолцоог хэрэгжүүлэх зарчмыг тогтоож, тогтоосон зарчмаа хэрхэн хэрэгжүүлэхийг заана. HACCP-ын тогтолцоо нь эцсийн бүтээгдэхүүний баталгаажуулалтад найдах биш түүхий эд бэлтгэхээс эцсийн бүтээгдэхүүн гарах хүртэл мах бэлтгэх, боловсруулах, хадгалах бүх дамжлагад  хяналт тавихуйц олон шинжлэх ухаанд суурилсан хүнсний аюулгүй байдлыг хангах арга юм. Мал төхөөрөх үйл явцууд буюу мал хүлээн авах, төхөөрөхийн өмнөх үзлэг хийх, мал төхөөрөх, төхөөрсний дараах үзлэг хийх, мах эхлэн боловсруулах, хүйтний боловсруулалт ба хадгалах технологийн дамжлагуудын хяналтын эгзэгтэй цэг (CCP)-ийг тогтоох, хяналт монитеринг хийх заавраар хангана.

Энэхүү стандартыг махны эрүүл ахуйч, доктор (PhD), дэд профессор С.Лхагвасүрэн, махны технологич Л.Бадамханд, Э.Гэрэлцэцэг, ХААИС, доктор (PhD) Ц.Амарсайхан, магистр Т.Ганцэцэг нар боловсруулж Стандартчилалын Үндэсний Зөвлөл, Амьтны гаралтай хүнсний стандартчилалын дэд хорооны хурлаар хэлэлцүүлж баталсан болно.

MNS 0703 : 2014

Тахианы махыг булчингийн анатоми, морфологи бүтэц, холбох эдийн агууламж, хэрэглээний чанараар, үйлдвэрийн аргаар хэсэглэх, ангилах, хадгалах технологи-эрүүл ахуйн шаардлагыг тогтоосон стандарт. Энэхүү стандартыг махны эрүүл ахуйч, доктор (PhD), дэд профессор С.Лхагвасүрэн, ХААИС-ийн багш, доктор (PhD)  А.Гомбожав, махны технологич С.Энхбаяр, стандартчилалын мэргэжилтэн П.Цэцэгмаа нар боловсруулж, Стандартчилалын Үндэсний Зөвлөл, Амьтны гаралтай хүнсний стандартчилалын дэд хорооны хурлаар хэлэлцүүлж баталсан болно.

MNS 2456 : 2009

Үхрийн хэсэглэж ангилсан махны энэхүү стандарт нь махыг дотоодын ба олон улсын худалдаанд нийлүүлэх зорилгоор булчингийн анатоми, морфологи бүтэц, холбох эдийн агууламж, хэрэглээний чанараар хэсэглэх, ангилах, хадгалах  технологи-эрүүл ахуйн болон мөшгөлтийн тогтолцооны  шаардлагыг тогтоосон стандарт.

Энэхүү стандартыг махны эрүүл ахуйч, доктор (PhD), дэд профессор С.Лхагвасүрэн, махны технологич С.Энхбаяр, А.Энхтуяа, ЭША, магистр Ц.Алимаа нар боловсруулж Стандартчилалын Үндэсний Зөвлөл, Амьтны гаралтай хүнсний техникийн хорооны хурлаар хэлэлцүүлж баталсан болно.

MNS 6723 : 2018

Сүүний үхрийн эрчимжсэн аж ахуйд тавих ерөнхий шаардлагын энэхүү стандарт нь уг аж ахуйн эрүүл ахуй, бүтээгдэхүүний аюулгүй байдлын ерөнхий зарчим, шаардлагыг тогтоосон стандарт юм. Энэхүү стандартыг Нийслэлийн ХААГ-ын санаачлагаар тус байгууллагын мэргэжилтэн Д.Мөнхтуяа, Т.Дэлгэрсайхан, ХХААХҮЯ-ны ахлах мэргэжилтэн Г.Сувдаа, малын эмч доктор (PhD), дэд профессор С.Лхагвасүрэн нар боловсруулан, Стандартчилалын Үндэсний Зөвлөл, Хөдөө аж ахуйн Стандартчилалын техникийн хорооны хурлаар хэлэлцүүлж баталсан болно.

MNS 6427 : 2013

Энэхүү стандарт нь адуу, үхэр, тэмээ, хонь, ямаа, гахай, тахиа, зээр, чоно, нохой, ирвэс, муур зэрэг гэрийн тэжээвэр, зэрлэг ан ба махчин амьтны махыг полимеразын гинжин урвал (ПГУ), олон бүтээгдэхүүнт полимеразын гинжин урвал (Mультифлекс ПГУ), ба  таслагдсан фрагментийн уртаар олон хэлбэршилтийг тогтоох ПГУ (PCR-RFLP) болон ПГУ-ын аргаар мал амьтны хүйсийг тодорхойлох ДНХ оношлогооны аргын стандарт юм. Махны эрүүл ахуйч, PhD, дэд профессор С.Лхагвасүрэн, ШУ-ны доктор (ScD) Д.Болдбаатар, (Ph.D) Ц.Амарсайхан, ЭША Д.Болорцэцэг, Т.Ганцэцэг, Ц.Мөнхтуул, PhD А.Нарантуяа, магистр Б.Мөнхтогтох нар ШУ-ны судалгаа, туршилтын дүнд  боловсруулан, Стандартчилалын үндэсний зөвлөл, Амьтны гаралтай хүнсний стандартчилалын дэд хороогоор хэлэлцэн баталсан.

ПОЛИМЕРАЗЫН ГИНЖИН УРВАЛЫН ТЕХНИК,
ХҮНСНИЙ ХАЛДВАР, ХОРДЛОГЫН ОНОШЛОГОО

Доктор (PhD) Содномын.Лхагвасүрэн,  Доктор (PhD)Вандагийн Болормаа, Төрийн соёрхолт Н.Эрдэнэцогт нарын бичсэн энэхүү номыг бүтээхэд Мал эмнэлгийн хүрээлэн дээр жиллаж байсан доктор Күрики Шүнносүкэ (2002-2004), мэргэжилтэн Кawahata Кёоко(2006-2008) нарын дэмжлэгээр Японы Засгийн Газрын Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага (JICА) санхүүжүүлсэн байдаг.

Биологийн шинжлэх ухаанд хувьсгал хийсэн гэгддэг Полимеразын гинжин урвал (ПГУ)-ын  аргын давуу талыг  ашиглах нь олон салбар шинжлэхухаанд зайлшгүй шаардлагатай болоод байгаа билээ.

Энэхүү бэсрэг номыг хүнсний гаралтай халдвар,  хордлогын оношлогоо, судалгаа, шинжилгээнд  ПГУ-ын аргыг хэрэглэх, э‎нэ  чигл‎‎элээр ажиллах сонирхолтой  судлаачид, лабораторийн ажилчид, ою‏утан сурагчдад  ПГУ-ын оношлогоонд зайлшгүй хэ‎рэглэгдэх э‎сийн ба генийн бүтэц, үйл ажиллагаа, молекул биологийн оношлооны  болон ПГУ-ын  үндсэн зарчим, ойлголтын талаар  бага ч атугай мэдлэг, мэдээлэл хүргэхийг  зорьсон байдаг. Номын практик ач холбогдол нь хүнсний гаралтай эмгэг төрүүлэгч зарим бактерийн кандидат генүүд, түүнийг илрүүлэх праймерийн мэдээлэлийг хүн мал эмнэлгийн салбарт анх удаа мэдээлснээрээ онцлог юм.

МАЛ ЭМНЭЛЭГ, АРИУН ЦЭВРИЙН МАГАДЛАН ШИНЖИЛГЭЭ

Тухайн лабораторийн техникийн чадавх, арга зүйн түвшин ямар байгаагаас тэр объектэд байгаа хүн, малын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал хамаарна.

Хөгжиж байгаа орнуудын хүн, малын эрүүл мэнд, хүнсний бүтээгдэхүүний баталгаажуулалт, шинжилгээний ур чадварыг хөгжилтэй орнууд хүлээн зөвшөөрдөггүйгээс үүдэн дэлхийн худалдаан дахь “техникийн саад тотгор”-ын тухй асуудал гарч ирдэг. Үүнийг арилгах нэг арга нь үндэсний ба олон улсын хэмжээнд магадлан итгэмжлэгдсэн лабораторийн  шинжилгээний үр дүнг хэрэглэснээр лабораторийн техникийн чадавхид итгэх механизм бүрдэн, сорилтын үр дүнг бусад орнууд харилцан хүлээн зөвшөөрөхөд хүрдэг.  Энэ нь бүтээгдэхүүн, ажил үйлчилгээг олон улсын стандартад нийцүүлэн, дэлхийн эдийн засгийн либералчлал, зах зээлийн даяарчлалд нэгдэх шаардлагаас урган гарч байгаа юм.

Лабораторийн хөгжлийн үндсэн тулгуур гурван зарчим нь ажиллах хүчин, тоног төхөөрөмж, шинжилгээний арга зүй байдаг. Иймээс энэхүү гарын авлагад МЭАЦМШЛ-ийн удирдлага, техникийн шаардлага, шинжилгээний энгийн аргаас эхлээд молекулын биологийн арга хүртэлх арга зүйг онолын үндэс, мөн чанарт нь тулгуурлан тайлбарласан байгаа. Нэг дээж, нэг шалгуур үзүүлэлтийг тодорхойлохын тулд хичнээн олон арга мэднэ, хэрэглэнэ, төдий чинээ, үр дүнгээ, бас сонгосон аргаа  баталгаажуулж, эцэст нь үнэн зөв, найдвартай хариу гаргадаг. Иймээс энэхүү гарын авлага нь багаж тоног төхөөрөмжийн хүчин чадал багатай лабораторит хэрэглэх, энгийн ба сонгодог олон аргыг багтаасан бөгөөд цааш нь дэлгэрүүлэн ашиглах үндэсний ба олон улсын стандарт, харьцуулах зөвшөөрөгдөх хэмжээг заасан (лимитийн) стандартын жагсаалтыг хавсаргаж, аль ч шатны лабораторит ашиглах боломжтой болсон нь практикийн ач холбогдолтой билээ.

МАХНЫ ҮЙЛДВЭРЛЭЛ, ЭКСПОРТОНД ТАВИГДАХ
ТЕХНОЛОГИ, ЭРҮҮЛ АХУЙ ШААРДЛАГА,
МАЛ ЭМНЭЛГИЙН ХЯНАЛТ

Хүн төрөлхтний орших, эрүүл амьдрахын эх үндэс нь хоол хүнс учраас түүнийг бэлтгэх, боловсруулах үйл ажиллагаа, хүн үүсч бий болсон цагаас хойш ямагт чухал байр суурийг эзэлж ирсэн. Монголчууд эрт дээр үеэс эхлэн бэлчээрийн буюу нүүдлийн мал аж ахуй эрхэлж үхэр, хонь, ямааны махыг хүнсэндээ хэрэглэж ирсэн уламжлалтай.

Монголчууд  бие бялдар, оюун ухааныхаа хөгжлөөр өндөр байдаг нь олон зууны турш хүнсэндээ уураглаг, үнэ цэнэтэй улаан, цагаан идээг, нутаг ус, цаг агаар, аж амьдралынхаа ая зөнд зохицуулан бэлтгэн  хэрэглэж ирсэнтэй холбоотой юм.

Нийгмийн соёл иргэншил хөгжлийнхөө дээд шатанд хүрч, хүний амьдралын түвшин дээш гарсан ч мах нь хүнсний чухал бүтээгдэхүүн хэвээр байдаг. Дэлхийн зах зээл дээр махны эрэлт хэрэгцээ байнга өсөн нэмэгдэж байна. НҮБ-ын ХХААБ-ын судалгаагаар сүүлийн 10 жилд дэлхийн хүн амын махны хэрэгцээ, нийлүүлэлтэйсээ 34,6 хувиар илүү байна. Шувууны махны хэрэглээ 2050 гэхэд 2010 онд хэрэглэж байснаас 50, үхрийн мах 43, хонь, ямааны мах 30 хувиар тус тус өсөх хандлагатай байна.

Энэ бүхнээс үүдэн мах үйлдвэрлэлийг дэлхийн жишигт хүргэх, мэргэжлийн мал эмнэлгийн хяналт, үйлчилгээг бүрэн утгаар нь хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай байна.

Иймд малчид, МАА мэргэжилтэн, мал бэлтгэн нийлүүлэгчид, үйлдвэрлэгчдийг мал бэлтгэх, төхөөрөх арга ажиллагаанд сургах, зөв дадал эзэмшүүлэх, малын эмч мэргэжилтүүдэд мал эмнэлгийн үйлчилгээг хэрхэн хэрэгжүүлэхэд нь туслах, махны хяналтыг олон улсын стандарт шаардлагад нийцүүлэхэд туслах үүднээс энэхүү гарын авлагыг гаргасан

МАХНЫ ҮЙЛДВЭРТ МӨРДӨХ ОЛОН УЛСЫН СТАНДАРТ,
ИМПОРТЛОГЧ ОРНУУДЫН ШААРДЛАГУУД

Энэхүү гарын авлагыг Европын Холбоо, НҮБ-ын Хүнс, Хөдөө Аж Ахуйн Байгууллагын санхүүжилтээр Монгол Улсын Засгийн Газар, НҮБын Хүнс, Хөдөө Аж Ахуйн Байгууллага, Аж Үйлдвэрийн Хөгжлийн Байгууллагын хэpэгжүүлж буй “Монгол Улсад ажлын байр нэмэгдүүлэх нь: Хувийн хэвшлийн оролцоотойгоор мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн болон хүнсний ногооны нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх (SECiM C2)” төслийн мэргэжлийн зөвлөх Малын их эмч, доктор (PhD), дэд профессор С. Лхагвасүрэн, Мах боловсруулах үйлдвэрийн технологич С. Энхбаяр, Монголын Махны Холбооны Гүйцэтгэх захирал Б. Очирбат, ХААИС, ЭЗБС-ийн багш Д.Кадирбек, ISO цуврал стандартуудын сургагч багш П. Цэцэгмаа нар боловсруулан гаргасан. Мал төхөөрөх, мах ангилан савлах, мах боловруулах үйлдвэрүүдэд мөрдөх олон улсын стандартууд, импортлогчдын шаардлагуудын талаар мэдлэг олгоход зориулсан.  Энэхүү номын практик ач холбогдол нь махны үйлдвэрийн технологи эрүүл ахуйн шаардлагыг хянах хяналтын хуудсыг бий болгож, Excel файлыг цахимаар авч хэрэглэх боломжтой болгосонд оршино. Энэ нь махны үйлдвэрлэл эрхлэгчид өөрийн үйлдвэрийн эрүүл ахуй, техник, технологийн шаардлагыг ямар түвшинд хангаж байгаагаа өөрөө үнэлж, үл тохирлыг засч залруулах, эсхүл шинээр үйлдвэр байгуулахаар шийдсэн бол анхнаас нь зөв төлөвлөн хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой. Үнэлгээний хуудсыг махны техникийн зохицуулалтын төсөл,  “CAC RCP 58:2005 болон НАССР, MNS 5998:2009, MNS/ISO 22000 стандартуудын шаардлагууд, манай улсаас мах, махан бүтээгдэхүүн импортлогч орнуудтой тохирсон мал эмнэлэг, ариун цэврийн шаардлагууд дээр тулгуурлахын зэрэгцээ махны үйлдвэрүүдийн өдөр тутмын практик амьдрал дээр илэрдэг нийтлэг дутагдлуудыг харгалзан боловсруулсан.  Үнэлгээний хуудсыг технологийн онцлогоос хамааруулан “Мал төхөөрөх үйлдвэр”, “Мах ангилан савлах үйлдвэр”, “Мах боловсруулах үйлдвэр” гэсэн 3 төрлөөр боловсруулсан бөгөөд Мах маркет (Анхтуяа), Хүн од (Батзаяа), Дархан мийт фүүд (Алтан Оргил) компанийн мэргэжилнүүд идэвхтэй оролцон, бодит хувь нэмэр оруулсан байдаг.

Үнэлгээний хуудсанд үндэсний ба олон улсын стандарт техникийн баримт бичгийн шаардлагыг тусгахаас гадна

– МХЕГ, “Мал төхөөрөх, мах боловсруулах үйлдвэрүүдэд хянан магадлагаа явуулж итгэмжлэл олгох журам”-ын хавсралт

– МХЕГ, Мах боловсруулах үйлдвэрийг шалгах хяналтын хуудас

– СХЗГ, Баталгаажуулалтын газрын Махны үйлдвэрт НАССР тогтолцооны хэрэгжилтийг үнэлэх хуудас – Монгол, Итал, НҮБ-ын ХХААБ-ын хамтран хэрэгжүүлсэн “Махны чанар, аюулгүй байдлыг сайжруулах” төслийн хүрээнд хийгдсэн “Үйлдвэрлэлийн зохистой дадал хэвшсэн эсэхэд үнэлгээ хийх хяналтын хуудас”

– Yum брендийн бэлтгэн нийлүүлэгчдийг үнэлэх хуудас – IFS- List of audit requirements of International food standard зэрэг одоогоор манайд хэрэглэгдэж байгаа  үнэлгээний хуудсуудыг нэгтгэн оруулсан болно.

МАЛЫН ГОЦ ХАЛДВАРТ ӨВЧНӨӨС ХАМГААЛСАН АЖ АХУЙН ЗАГВАР ТӨСӨЛ

Экспортын зөвшөөрөл бүхий мал төхөөрөх үйлдвэртэй хамтарч төвийн бүсэд малын гоц халдварт өвчнөөс хамгаалсан аж ахуй байгуулан, махны экспортыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор НҮБ-ын Хүнс ХААБ-ын нэмүү өртөгийн сүлжээний махны салбарын дэд төсөл (GCP/MON/014/EC)-ийн хүрээнд  Дархан мийт фүүдс ХХК-ны  “Малын халдварт өвчингүй тусгаарласан аж ахуйн загвар төсөл” боловсруулах ажлыг Зөвлөх малын эмч доктор (PhD), дэд профессор С.Лхагвасүрэн, ХАА-н эдийн засагч, зөвлөх Д.Кдирбек нар  хийж гүйцэтгэсэн.

Төслийг Засгийн газрын 2017 оны 284 дүгээр тогтоол, МЭҮГ-ын даргын 2018 оны А/17 тоот “Малын гоц халдварт өвчингүй, тусгаарласан аж ахуйд мөрдөх мал эмнэлэг, хорио цээрийн зааварчилгаа” болон ДМАЭМБ-ын хуурай газрын кодын холбогдох заалтууд, ХХААХҮЯ-ны “Малын өвчингүй дэд бүсийн ерөнхий төлөвлөгөө”-ний жишиг үнэлгээ,  Засгийн газрын 1994 оны 8 дугаар тогтоолын 1-р хавсралт, “Үндсэн хөрөнгийн элэгдэл тооцоход баримтлах хугацаа, жилд байгуулах элэгдлийн хэмжээ” зэрэг бичиг баримтуудад тус тус тулгуурлан боловсруулсан.

Хамгаалсан аж ахуй байгуулах сонирхолтой аж ахуйн нэгж, махны үйлдвэр, тэнд мал эмнэлгийн хяналт, үйлчилгээ эрхлэх мал эмнэлгийн байгууллага, малын эмч нар энэхүү тайлан орсон өгөгдөл, мэдээллийг  ашиглаж болно.

“Стандарт мах” ХХК-ны Мах ангилах савлах үйлдвэрт
Хүнсний аюулгүй байдлын менежментийн тогтолцоо (ХАБМТ)-ны
MNSISO22000:2019 болон лаборатори итгэмжлэлийн
MNSISO 17025:2018 стандартыг нэвтрүүлэх
зөвлөх үйлчилгээний гэрээт ажлын эцсийн тайлан

Стандарт мах ХХК-ны захиалгаар  Европын холбооны сэргээн босголт хөгжлийн банк (MON-698-2019) –ны дэмжлэгээр хэрэгжүүлсэн “IMPLEMENTING FOOD safety мanagement system ISO22000:2018 AT MEAT PROCESSING ENTERPRISE” зөвлөх үйлчилгээний тайлангаас Мах ангилан савлах үйлдвэрийн хүнсний аюулгүй байдлын менежментийн болон мөшгөлтийн  тогтолцоо, техникийн шаардлага, баримт бичгийн бүрдэл, хэрэгжүүлэх арга замаас суралцаж болно.

СУМЫН МЭ-ИЙН ЛАБОРАТОРИТ ТАВИГДАХ, ТЕХНИКИЙН ШААРДЛАГА,
ҮР АШГИЙН ТООЦОО СУДАЛГААНЫ ТАЙЛАН – 2018

Хэнтий аймгийн ХААГ-ын захиалга, Mercy corps Олон улсын байгууллагын дэмжлэгээр тус аймгийн Баянхутаг, Баянмөнх, Баян-Овоо суманд хэрэгжсэн төслийн хүрээнд орон нутгийнн МЭ-ийн лабораторийг хөгжүүлэх олон талын суурь судалгаа буюу тухайн сумын малын тоо толгой, халдварт, паразит өвчин, МАА-н бүтээгдэхүүний үйлдвэрлэл, зах зээлийн судалгаанд тулгуурлан  тухайн  нэгжийн ажил үйлчилгээ, лабораторийн шинжилгээ, гарах зардал, шаардлагатай тоног төхөөрөмжийг судлан,  жагсаалт гаргаж, ашиг орлогийг тооцсан  ажлын тайлан юм.

Мал эмнэлгийн нэгжүүд нь энэхүү тайланг ашиглан хийх ажил, биенесс төлөвлөгөө, санхүүгийн шаардлагаа тодорхойлж болно.  Малын эмч С.Лхагвасүрэн, Ц.Сугир, эдийн засагч Д.Кадирбек нарын судалгааны баг ажилласан.

Судалгааны лабораторийн стандарт, хууль эрх зүйн зөвлөх үйлчилгээний тайлан - 2019

БСШУСЯ. АХБ L2766-MON: Дээд боловсролын шинэчлэлийн төслийн хүрээнд х хийсэн Судалгааны нээлттэй, дундын болон сүлжээ лабораторийн стандарт, эрх зүйн зөвлөх үйлчилгээний  тайлангаас Монгол улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа судалгааны лабораторийн судалгаа, нөхцөл байдлын үнэлгээ, лабораториудын итгэмжлэгдэх чиглэл, стандарт, итгэмжлэлийн шаардлага зарчим, үйл явцын зураглалтай танилцаж болно.

ОЙРХИ ДОРНОДын орнуудын МАХНЫ МАХ ЗЭЭЛИИЙН СУДАЛГААны тайлан - 2019

Хүнс ХАА Яамны захиалга, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр ойрхи дорнодын орнууд (Саудын Араб, Кувейт, Катар)-ын махны зах зээлийн судалгаа, нөхцөл байдлын үнэлгээ хийж, харьцуулсан дүгнэлт гаргах зорилгоор хийсэн, ”Хөдөө аж ахуйн нэмүү өртөгийн сүлжээг дэмжих” техник туслалцааны  ажлын тайлангаас Халал аргаар мах үйлдвэрлэх, экспортлох бизнесс сонирхогч болон  хяналт, судалгаа хийж байгаа хэн бүхэн олон сайхан мэдлэг, мэдээлэл, шаардлага, стандартуудыг  та сонирхож болно . Судалгааны багт E.Тилеубек, А.Досымбек, Б.Ерболат, Д.Оргил, С.Лхагвасүрэн  нар ажилласан.

Тун удахгүй.

Тун удахгүй.