Тус компанийн Зөвлөх үйлчилгээ нь манай мэргэшсэн мэргэжилтнүүд, туршлагатай зөвлөхүүд, эрдэмтэн судлаачдын хамтын ажиллагааны зарчимаар явагддаг. ОХУ, Япон, Австрали, Хятад, Солонгос, Малайз, Тайланд, Энэтхэг зэрэг орнуудад Хүнсний чанар, аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр мэргэшсэн, малын эмч, хүний эмч, хүнсний технологич, инженер, биотехнологич, эрүүл ахуйч нар ажиллаж байна. Тэд ISO 22000:2018, ISO 9000:2015, ISO 17025, MN/ISO 17065 болон GSO 993:2015, GSO 2055-1:2015 стандартууд, менежментийн тогтолцооны угтвар нөхцлийн (GAP,GMP,GHP) дадлуудын техникийн шинжээч, аудитороор ажилладаг, мэргэжлийн зөвлөхүүд юм. Компаний зөвлөх үйлчилгээ нь Махмаркет, Монтува, Зергер интернешнл, Эрдэнэ мийт, Ажигана, Хүнод, Дархан мийт фууд, Стандарт мах, Жаргалант мах импекс, Эрдмийт, Хийморь Сүхбаатар, Цалуут зэрэг махны экспортын топ үйлдвэрүүдээс эхлээд, Хүчү агро, Сүхбаатарын зам, Янзтай ясны шөл, Тараланд Дархан төмөрлөгийн үйлдвэрийн катеринг, Пексоль бьюти ХХК-ны эмчилгээний гоо сайхны үйлчилгээ, Централ, стрил сэрвис ХХК-ны эмнэлгийн хэрэгслэлийн үйлдвэрлэлд зөвлөн, үйлчилгээний хүрээгээ тэлж байна

  1. Хүрээ
  2. Үе шатууд
  3. Баталгаажуулалт
  4. Стандартууд
  5. Тайлангууд