Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй
- Бүтээгдэхүүний нэр Сүүний магадлан шинжилгээний цомог
Тодорхойлолт
Сүүний цэвэршилт, нянгийн бохирдолт, сүүнд ус, сод, гурил хольсон эсэхийг тодорхойлох, маститын үүсгэгч илрүүлэх зэрэг хүнсний эрүүл ахуй, аюулгүй байдлын анхан шатны 9 үзүүлэлтийг хурдавчилсан аргаар илрүүлэх 12 урвалж оношлуурын цомог.
Зориулалт
Орон нутгийн мал эмнэлэг ариун цэврийн магадлан шинжилгээ, сорилтын болон сүүний үйлдвэрүүд, МАА-н фермер, хүнсний захын дотоод хяналтын лабораториудад хэрэглэнэ.
Баталгаажуулалт
Цомог нь MNS 6269: 2011 стандарт, Монгол улсын ашигтай загварын 2471 тоот гэрчилгээ зэргээр баталгаажсан.
Зохиогчид
Доктор (Ph.D), дэд профессор С.Лхагвасүрэн, ЭША, магистр Т.Ганцэцэг, ЭША Ц. Алимаа, Ц.Баярсайхан
Үйлдвэрлэгч
Гарааны праймер ХХК
Шинэлэг давуу талууд
Энэхүү цомгийг Канадын хөгжлийн төлөө олон улсын байгууллага (CIDA), Монголын ХААИС хамтран хэрэгжүүлсэн “Training for Rural Development Project” төслийн хүрээнд 2011 онд анх гаргасан. Гарааны Праймер компанийн судлаачид цомгийн бүтэц бүрэлдэхүүн, хэрэглээ, савлалт, хадгалалт, шинжилгээний зарим арга зүйг сайжруулан бүтээгдэхүүн хөгжүүлэлт хийсээр байна.
Хэрэглэх арга
Хэрэглэх шалгах тохиолдолд MNS 6269:2011 стандартыг ашиглана. Товч зааварыг цомогт багтаасан.