Стандарт
Ном
тайлан
бусад
Стандарт
Боловсруулагчийн эрх, үүргийн хүрээнд доорхи стандартуудаар сургалт, зөвлөх үйлчилгээ үзүүлнэ.
|
MNS 6269 : 2011Энэхүү стандарт нь сүүний үйлдвэр, хүнсний захын нөхцөлд ажиллаж буй МЭАЦ-ийн дотоод хяналтын лабораториудад сүү, сүүн бүтээгдэхүүний чанар аюулгүй байдлын анхан шатны сорилт хийх сорилт шинжилгээ хийх аргын стандарт юм. Уг стандартыг PhD, дэд профессор С.Лхагвасүрэн, магистр Т.Ганцэцэг, Ц.Баярсайхан Ц.Алимаа нар боловсруулан, Стандартчилалын Үндэсний Зөвлөл, Хөдөө аж ахуйн Стандартчилалын техникийн хорооны хурлаар хэлэлцүүлж баталсан болно. Энэхүү стандартыг махны эрүүл ахуйч, доктор (PhD), дэд профессор С.Лхагвасүрэн, махны технологич С.Энхбаяр, ХААИС-ын багш, докторант Б.Сандагдорж нар боловсруулж Стандартчилалын Үндэсний Зөвлөл, Амьтны гаралтай хүнсний стандартчилалын дэд хорооны хурлаар хэлэлцүүлж баталсан болно. |
|
MNS 6035 : 2009Энэхүү стандарт нь орон нутгийн мал эмнэлэг, хүнсний зах, мах боловсруулах үйлдвэрийн нөхцөлд ажиллаж буй дотоод хяналтын лабораториудад мах, махан бүтээгдэхүүний чанар аюулгүй байдлын анхан шатны сорилт шинжилгээ хийх аргын стандарт юм. Уг стандартыг Махны эрүүл ахуйч, малын эмч, PhD, дэд профессор С.Лхагвасүрэн, магистр Т.Ганцэцэг, Ц.Баярсайхан Ц.Алимаа нар боловсруулан, Стандартчилалын Үндэсний Зөвлөл, Хөдөө аж ахуйн Стандартчилалын техникийн хорооны хурлаар хэлэлцэн баталсан болно. |
|
MNS/САС/RCP58 : 2013Олон улсын стандартчилал (ISO) болон Хүнсний хууль эрх зүйн хороо (CAC)-ны Махны эрүүл ахуйн дадлын энэхүү зөвлөмж нь 1×1 орчуулгаар бий болсон үндэсний стандарт (MNS) юм. Энэхүү стандартыг малын эмч, махны эрүүл ахуйч, доктор (PhD), дэд профессор С.Лхагвасүрэн, махны технологич С.Энхбаяр нар орчуулан, боловсруулж, Стандартчилалын үндэсний зөвлөл, Амьтны гаралтай хүнсний стандартчилалын дэд хорооны хурлаар хэлэлцэн баталсан. Энэхүү стандарт нь мал амьтны эрүүл мэндийг хангах замаар хүний эрүүл мэндийг хамгаалахад чиглэгдсэн, дэлхийн 160 гаруй оронд хэрэглэж байгаа стандарт юм. |
|
MNS 2457 : 2009Хонь, ямааны махыг булчингийн анатоми, морфологи бүтэц, холбох эдийн агууламж, хэрэглээний чанараар нь үйлдвэрийн болон уламжлалт аргаар хэсэглэн, ангилах, хадгалах технологи-эрүүл ахуйн болон мөшгөлтийн тогтолцооны шаардлагыг тогтоосон стандарт. Энэхүү стандартыг махны эрүүл ахуйч, доктор (PhD), дэд профессор С.Лхагвасүрэн, махны технологич С.Энхбаяр, А.Энхтуяа, ЭША, магистр Ц.Алимаа нар боловсруулж Стандартчилалын Үндэсний Зөвлөл, Амьтны гаралтай хүнсний техникийн хорооны хурлаар хэлэлцүүлж баталсан болно. |
|
MNS 6665 : 2017Энэхүү хүнс, малын тэжээлд антибиотикийг илрүүлэх аргын стандарт нь малын мах, сүү, өндөг, загас болон малын ийлдэс болон тэжээлд чанарын аргаар антибиотикийг үлдэгдэл байгаа эсэхийг тогтоох арга юм. Стандартыг хүнсний шинжээч мэрэгжилтэн Г.Батзул, ШУ-ны доктор Д.Цэндээхүү, Махны эрүүл ахуйч, PhD, дэд профессор С.Лхагвасүрэн нар боловсруулан, Стандартчилалын үндэсний зөвлөл, Хүнсний шинжилгээний стандартчилалын дэд хороогоор хэлэлцэн баталсан. |
|
MNS 6268 : 2011Уламжлалт махан бүтээгдэхүүн “Шууз”. Техникийн шаардлагын энэхүү стандартыг үхэр, хонины махаар уламжлалт махан бүтээгдэхүүн “Шууз”-ыг үйлдвэрлэх, шалгаж хүлээн авах, савлах, шошголох, хадгалах, тээвэрлэх шаардлагыг тогтоох зорилгоор гаргасан. Махны эрүүл ахуйч, малын эмч, PhD, дэд профессор С.Лхагвасүрэн, махны технологич Л.Бадамханд, PhD Ж.Дамдинсүрэн, PhD Н.Гүрдагва нар боловсруулан, Стандартчилалын үндэсний зөвлөл, Амьтны гаралтай хүнсний стандартчилалын дэд хороогоор хэлэлцэн баталсан. |
|
MNS ISO 21807 : 2012Хүнс, малын тэжээл. Усны идэвх тодорхойлох, шинжилгээний аргын энэхүү стандарт нь эцсийн ба завсарын чийгшилтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд хүнсний бүтээгдэхүүн дэх бичил биетний өсөлт, микробиологийн тогтворжилт, хүнс хадгалах хугацааг тооцох шалгуур үзүүлэлт болох бүтээгдэхүүний усны идэвх (aw)-ийг тогтоох аргачлалын олон улсын стандарт юм. Махны эрүүл ахуйч, малын эмч С.Лхагвасүрэн, магистр Л.Нямгэрэл, Д.Болорцэцэг, Ц.Баярсайхан нар туршиж, орчуулан Стандартчилалын үндэсний зөвлөл, Хүнсний стандартчилалын дэд хорооны хурлаар хэлэлцэж баталснаар үндэсний стандарт (MNS) болсон. |
|
MNS 5998 : 2009Мал төхөөрөх үйлдвэрийн Аюулын дүн шинжилгээ ба эгзэгтэй цэгийн хяналтын тогтолцоо (HACCP)- ны загвар стандарт гаргах шаардлага нь практик амьдралаас үүдэлтэй. Монгол оронд Мал төхөөрөх 100 гаруй үйлдвэр, цех байгаа хэдий ч махны хяналтын олон улсын стандартыг хангаж чадахгүй байна. Махны экспортыг нэмэгдүүлэх нь манай эдийн засаг, малчдын амьдралыг дээшлүүлэх үндэсний нөөц билээ. Гэвч махны экспортыг нэмэгдүүлэхэд саад болж байгаа зүйл бол махны үйлдвэрлэлийн технологийн дамжлагуудад тавигдах аюулгүй байдлын хяналтын тогтолцоо бүрэлдэж чадаагүйд байгаа юм. Мал төхөөрөх үйлдвэрт Аюулын дүн шинжилгээ ба эгзэгтэй цэгийн хяналт (HACCP)-ийн тогтолцооны энэхүү загвар стандарт нь хүнсний зориулалтаар мал бэлтгэхээс эхлэн, мах эхлэх боловсруулах, хадгалах, тээвэрлэх технологийн дамжлага бүрт эрүүл ахуй, аюулгүй байдлын хяналтын тогтолцоог хэрэгжүүлэх зарчмыг тогтоож, тогтоосон зарчмаа хэрхэн хэрэгжүүлэхийг заана. HACCP-ын тогтолцоо нь эцсийн бүтээгдэхүүний баталгаажуулалтад найдах биш түүхий эд бэлтгэхээс эцсийн бүтээгдэхүүн гарах хүртэл мах бэлтгэх, боловсруулах, хадгалах бүх дамжлагад хяналт тавихуйц олон шинжлэх ухаанд суурилсан хүнсний аюулгүй байдлыг хангах арга юм. Мал төхөөрөх үйл явцууд буюу мал хүлээн авах, төхөөрөхийн өмнөх үзлэг хийх, мал төхөөрөх, төхөөрсний дараах үзлэг хийх, мах эхлэн боловсруулах, хүйтний боловсруулалт ба хадгалах технологийн дамжлагуудын хяналтын эгзэгтэй цэг (CCP)-ийг тогтоох, хяналт монитеринг хийх заавраар хангана. Энэхүү стандартыг махны эрүүл ахуйч, доктор (PhD), дэд профессор С.Лхагвасүрэн, махны технологич Л.Бадамханд, Э.Гэрэлцэцэг, ХААИС, доктор (PhD) Ц.Амарсайхан, магистр Т.Ганцэцэг нар боловсруулж Стандартчилалын Үндэсний Зөвлөл, Амьтны гаралтай хүнсний стандартчилалын дэд хорооны хурлаар хэлэлцүүлж баталсан болно. |
|
MNS 0703 : 2014Тахианы махыг булчингийн анатоми, морфологи бүтэц, холбох эдийн агууламж, хэрэглээний чанараар, үйлдвэрийн аргаар хэсэглэх, ангилах, хадгалах технологи-эрүүл ахуйн шаардлагыг тогтоосон стандарт. Энэхүү стандартыг махны эрүүл ахуйч, доктор (PhD), дэд профессор С.Лхагвасүрэн, ХААИС-ийн багш, доктор (PhD) А.Гомбожав, махны технологич С.Энхбаяр, стандартчилалын мэргэжилтэн П.Цэцэгмаа нар боловсруулж, Стандартчилалын Үндэсний Зөвлөл, Амьтны гаралтай хүнсний стандартчилалын дэд хорооны хурлаар хэлэлцүүлж баталсан болно. |
|
MNS 2456 : 2009Үхрийн хэсэглэж ангилсан махны энэхүү стандарт нь махыг дотоодын ба олон улсын худалдаанд нийлүүлэх зорилгоор булчингийн анатоми, морфологи бүтэц, холбох эдийн агууламж, хэрэглээний чанараар хэсэглэх, ангилах, хадгалах технологи-эрүүл ахуйн болон мөшгөлтийн тогтолцооны шаардлагыг тогтоосон стандарт. Энэхүү стандартыг махны эрүүл ахуйч, доктор (PhD), дэд профессор С.Лхагвасүрэн, махны технологич С.Энхбаяр, А.Энхтуяа, ЭША, магистр Ц.Алимаа нар боловсруулж Стандартчилалын Үндэсний Зөвлөл, Амьтны гаралтай хүнсний техникийн хорооны хурлаар хэлэлцүүлж баталсан болно. |
|
MNS 6723 : 2018Сүүний үхрийн эрчимжсэн аж ахуйд тавих ерөнхий шаардлагын энэхүү стандарт нь уг аж ахуйн эрүүл ахуй, бүтээгдэхүүний аюулгүй байдлын ерөнхий зарчим, шаардлагыг тогтоосон стандарт юм. Энэхүү стандартыг Нийслэлийн ХААГ-ын санаачлагаар тус байгууллагын мэргэжилтэн Д.Мөнхтуяа, Т.Дэлгэрсайхан, ХХААХҮЯ-ны ахлах мэргэжилтэн Г.Сувдаа, малын эмч доктор (PhD), дэд профессор С.Лхагвасүрэн нар боловсруулан, Стандартчилалын Үндэсний Зөвлөл, Хөдөө аж ахуйн Стандартчилалын техникийн хорооны хурлаар хэлэлцүүлж баталсан болно. |
|
MNS 6427 : 2013Энэхүү стандарт нь адуу, үхэр, тэмээ, хонь, ямаа, гахай, тахиа, зээр, чоно, нохой, ирвэс, муур зэрэг гэрийн тэжээвэр, зэрлэг ан ба махчин амьтны махыг полимеразын гинжин урвал (ПГУ), олон бүтээгдэхүүнт полимеразын гинжин урвал (Mультифлекс ПГУ), ба таслагдсан фрагментийн уртаар олон хэлбэршилтийг тогтоох ПГУ (PCR-RFLP) болон ПГУ-ын аргаар мал амьтны хүйсийг тодорхойлох ДНХ оношлогооны аргын стандарт юм. Махны эрүүл ахуйч, PhD, дэд профессор С.Лхагвасүрэн, ШУ-ны доктор (ScD) Д.Болдбаатар, (Ph.D) Ц.Амарсайхан, ЭША Д.Болорцэцэг, Т.Ганцэцэг, Ц.Мөнхтуул, PhD А.Нарантуяа, магистр Б.Мөнхтогтох нар ШУ-ны судалгаа, туршилтын дүнд боловсруулан, Стандартчилалын үндэсний зөвлөл, Амьтны гаралтай хүнсний стандартчилалын дэд хороогоор хэлэлцэн баталсан. |
Ном
|
ПОЛИМЕРАЗЫН ГИНЖИН УРВАЛЫН ТЕХНИК,
|
|
МАЛ ЭМНЭЛЭГ, АРИУН ЦЭВРИЙН МАГАДЛАН ШИНЖИЛГЭЭТухайн лабораторийн техникийн чадавх, арга зүйн түвшин ямар байгаагаас тэр объектэд байгаа хүн, малын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал хамаарна. |
|
МАХНЫ ҮЙЛДВЭРЛЭЛ, ЭКСПОРТОНД ТАВИГДАХ
|
|
МАХНЫ ҮЙЛДВЭРТ МӨРДӨХ ОЛОН УЛСЫН СТАНДАРТ,
|
тайлан
|
МАЛЫН ГОЦ ХАЛДВАРТ ӨВЧНӨӨС ХАМГААЛСАН АЖ АХУЙН ЗАГВАР ТӨСӨЛЭкспортын зөвшөөрөл бүхий мал төхөөрөх үйлдвэртэй хамтарч төвийн бүсэд малын гоц халдварт өвчнөөс хамгаалсан аж ахуй байгуулан, махны экспортыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор НҮБ-ын Хүнс ХААБ-ын нэмүү өртөгийн сүлжээний махны салбарын дэд төсөл (GCP/MON/014/EC)-ийн хүрээнд Дархан мийт фүүдс ХХК-ны “Малын халдварт өвчингүй тусгаарласан аж ахуйн загвар төсөл” боловсруулах ажлыг Зөвлөх малын эмч доктор (PhD), дэд профессор С.Лхагвасүрэн, ХАА-н эдийн засагч, зөвлөх Д.Кдирбек нар хийж гүйцэтгэсэн. |
|
“Стандарт мах” ХХК-ны Мах ангилах савлах үйлдвэрт
|
|
СУМЫН МЭ-ИЙН ЛАБОРАТОРИТ ТАВИГДАХ, ТЕХНИКИЙН ШААРДЛАГА,
|
|
Судалгааны лабораторийн стандарт, хууль эрх зүйн зөвлөх үйлчилгээний тайлан – 2019БСШУСЯ. АХБ L2766-MON: Дээд боловсролын шинэчлэлийн төслийн хүрээнд х хийсэн Судалгааны нээлттэй, дундын болон сүлжээ лабораторийн стандарт, эрх зүйн зөвлөх үйлчилгээний тайлангаас Монгол улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа судалгааны лабораторийн судалгаа, нөхцөл байдлын үнэлгээ, лабораториудын итгэмжлэгдэх чиглэл, стандарт, итгэмжлэлийн шаардлага зарчим, үйл явцын зураглалтай танилцаж болно. |
|
ОЙРХИ ДОРНОДын орнуудын МАХНЫ МАХ ЗЭЭЛИИЙН СУДАЛГААны тайлан – 2019 Хүнс ХАА Яамны захиалга, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр ойрхи дорнодын орнууд (Саудын Араб, Кувейт, Катар)-ын махны зах зээлийн судалгаа, нөхцөл байдлын үнэлгээ хийж, харьцуулсан дүгнэлт гаргах зорилгоор хийсэн, ”Хөдөө аж ахуйн нэмүү өртөгийн сүлжээг дэмжих” техник туслалцааны ажлын тайлангаас Халал аргаар мах үйлдвэрлэх, экспортлох бизнесс сонирхогч болон хяналт, судалгаа хийж байгаа хэн бүхэн олон сайхан мэдлэг, мэдээлэл, шаардлага, стандартуудыг та сонирхож болно . Судалгааны багт E.Тилеубек, А.Досымбек, Б.Ерболат, Д.Оргил, С.Лхагвасүрэн нар ажилласан. |
бусад
Tab Content