Зөвлөх үйлчилгээний хүрээ

Зөвлөх үйлчилгээний хүрээ

Зөвлөх үйлчилгээ (ЗҮ)-ний хүрээ

Баталгаажих стандарт Зөвлөх үйлчилгээний аргачлал, хүрэх үр дүн
1 HACCP

Төхөөрөх үйлдвэрт HACCP нэвтрүүлэх MNS 5998:2009, Махны эрүүл ахуйн дадал MNS/CAC/RCP 58:2011 стандарт бусад үйлдвэрт GAP, GMP, GHP, Хүнсний эрүүл ахуй дадлын MNS CAC/RCP -1 стандартыг нэвтрүүлэх техникийн зөвлөгөө өгснөөр HACCP нэвтрүүлсэн үйлдвэр гэрчилгээ авах хүртгэл мэдлэг хандлага, дадлага олгоно.
2 MNS 6891: 2020 Энэхүү стандартын зөвлөх үйлчилгээг сум багийн малчдын дунд явуулж тэдэнд малын эрүүл мэнд, малын тавлаг байдал, арчилгаа маллагаа, МАА гаралтай бүтээгдэхүүний аюулгүй байдал, малын бэлчээр ашиглалт, ХАБМ-ийн тогтолцооны анхан шатны шаардлагыг хэрэгжүүлэх, суурийн бүртгэл, мэдээллийн менежментийг хөгжүүлэх замаар Хариуцлагатай нүүдэлчний зохистой дадлын шаардлагыг хэрэгжүүлэх техникийн зөвлөгөө үзүүлнэ
3 MNS/ISO 9001: 2015 Энэхүү чанарын менежментийн тогтолцооны олон улсын стандартыг хэрхэн хэрэгжүүлэх зөвлөх үйлчилгээг тухайн байгууллагын үйл ажиллагааны төрөл, хэмжээ, ямар бүтээгдэхүүн, үйлчилгээ нийлүүлж байгаагаас үл хамааран үйлчилнэ.
4 MNS/ISO/IEC 17025:2018 ХАА, сургалт эрдэм шинжилгээний 20 гаруй лабораторит MNS/ISO/IEC 17025 стандартын технкийн зөвлөгөө, удирдлагын менежментийг бүрдүүлж баримтжуулсан туршлага дээр суурилан лабораторийн бие даасан байдал, удирдлагын ба техникийн шаардлага, харьцуулсан сорилт, аргын баталгаажуулалт, хэмжлийн эргэлзээ зэрэг стандарт шаардлагыг хэрхэн хэрэгжүүлэх талаар техникийн зөвлөгөөг, арга зүй эзэмшүүлэх сургалттэй хослуулан хэрэгжүүлнэ.
5 ISO 22000:2018

 

Энэхүү стандартыг түүний угтвар нөхцлийн хөтөлбөрүүд (GAP, GMP, GHP, ХАБ УНХХ. Хүнс үйлдвэрлэл- MNS/ISO/TS 22002-1:2022, ХАА анхан шатны үйлдвэрлэл MNS/ISO/TS 22002-3:2022 , Хадгалалт, тээвэрлэлт MNS/ISO/TS 22002-5:2022, Мал, амьтны хоол, тэжээл-MNS/ISO/TS 22002-6:2022 болон MNS 6891 : 2020, HACCP хөтөлбөрүүдэд суурилсан зөвлөх үйлчилгээгээр энэхүү стандартыг нэвтрүүлэх арга техникийг эзэмшүүлнэ. ISO 22000:2018-ын олон улсын тэргүүлэх аудитор, мэргэшсэн шинжээч нар хичээл заана
6 GSO/UAE.S 2055-1:2015 Халал бүтээгдэхүүнд тавигдах GSO/UAE.S 2055 стандартын шашины болон техникийн шаардлагыг үйл ажиллагааны зарчимтай уялдуулан Олон улсын шинжээчид сургалт, зөвлөгөө үзүүлнэ.
7 GSO/UAE.S 993:20155 Халал аргаар мал төхөөрөхөд тавих шашины шаардлага болон хэрэгжүүлэх техникийн зөвлөлгөөг мэргэжлийн ба олон улсын шинжээчид хичээл заана
8 ХААС систем (Compartmentalization) ДМАЭМБ-ын удирдамж, МЭҮГ -ын 2018/ А/17 “Малын гоц халдварт өвчингүй, тусгаарлагдсан аж ахуйд мөрдөх мал эмнэлэг, хорио цээрийн зааварчилгаа” ХХААХҮ 2019/А-40 “Халдварт өвчингүй, тайван байдлыг улс, бүс нутгаар тогтоон мэдээлэх журам” болон дагуу Хамгаалагдсан аж ахуйн систем (ХААС)-ийг хөгжүүлэн, МЭ-ийн хяналт монитеринг, мөшгөлт, бүртгэл мэдээллийн системтэй уялдуулан зөвлөх үйлчилгээг хэрэгжүүлнэ
9 MNS/CAC/RCP 39-2011 Хоол үйлдвэрлэлд мөрдөх эрүүл ахуйн дадал Хоол үйлдвэрлэлийн барилга байгууламжийн загвар, бүтэц, өрөө тасалгаа, тоноглол болон хоолны тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл болон үйлдвэрлэлийн явцад хүнсний аюулгүй байдлыг хянахад дэмжлэг үзүүлэх зорилгоор угтвар нөхцөлийг хангах хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэх, мөрдөх шаардлагыг зөвлөнө. Энэ стандартыг хэрэгжүүлэх ЗҮ-ний үед MNS 4946: 2019 болон MNS 6885:2020 стандартын шаардлагап тулгуурлан сургалт өгнө
10 MNS/ISO 13485:2021
Эмнэлгийн хэрэгслийн ЧУТ, Зохицуулалтын зорилгоор тавих шаардлага
Олон улсын стандартын байгууллагаас (ISO) тогтоосон Эмнэлгийн хэрэгслийн чанарын удирдлагын тогтолцооны стандарт юм. Эм, эмийн хэрэгсэл үйлдвэрлэгч, импортлогч, нийлүүлэгч нь өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг хангах, үйлдвэрлэл үйлчилгээний бүх хэлхээнд хяналт менежментийн тогтолцооны стандартыг нэвтрүүлэх, тухайн байгууллагын тодорхой чиглэлд суурилсан зориулалтын хэрэгслүүд, процессууд болон үйл ажиллагааны дадалыг хэрэгжүүлэхэд зөвлөх үйлчилгээ үзүүлнэ. Үндсэн суурь шаардлагын MNS 5530:2014 болон MNS 5524:2024 стандартын сургалтыг өгнө