Махны үйлдвэрийн малын эмч, лабораторийн ажилтанд зориулсан сургалт зарлагдаж байна. Доорхи хөтөлбөрийн дагуу явагдах ба сургалтыг С.Лхагвасүрэн (Доктор, Дэд профессор) болон Монголын Махны Холбооны нарийн бичиг И.Баттогтох нар заана.

Хэзээ: 2021 оны 6 сарын 10 болон 11 ны өдөр 10 цагт эхлэнэ.
Хаана: Гарааны Праймер ххк-ын сургалтын төвд
Утас: 77118805 99194028
Хөтөлбөр:
Хүнсний мал хамгаалал
Хүнсний малын эрүүл мэнд
Төхөөрөхийн өмнөх малын арчилгаа
Мал төхөөрөх технологи - махны чанар
Эрчимжсэн ба Хамгаалагдсан аж ахуй систем
Махны үйлдвэрийн лабораторийн шаардлага
Төхөөрөхийн өмнөх ба дараах үзлэг Бүртгэл мэдээлэл
Бэлчээрийн монгол малын махыг өндөр үнэлэмжтэй болгох, дэлхийн зах зээлд гаргахын тулд үйлдвэрлэлийн процессын (менежментийн тогтолцоо) ба бүтээгдэхүүний баталгаажуулалтын тогтолцоог олон улсын стандартад нийцүүлэх, хүлээн зөвшөөрүүлэх шаардлагатай юм. Малын эрүүл мэнд, мах махан бүтээгдэхүүний аюулгүй байдал, мөшгөлтийн тогтолцоонд цахим мэдээлэлийг хөгжүүлэхийн зэрэгцээ ДНХ бар кодыг ашиглах замаар бүтээгдэхүүний баталгаажуулалт, хөгжүүлэлтийг хийж, зорилтод зах зээлд нийлүүлэх, өртөг шингэсэн онцгой бүтээгдэхүүн үйлдвэрлэж болно.
Хүнсний аюулгүй байдал нь төр, хувийн хэвшлийн идэвхтэй оролцоог шаардсан салбар дундын зохицуулалтын шинжтэй, бүх нийтийг хамарсан чухал асуудал юм. 2019 онд болсон МУ-ын хүнсний аюулгүй байдлын үндэсний чуулганаас "Хүнсний аюулгүй байдлыг сайжруулах зорилгоор төрийн байгууллагын зарим ажил үйлчилгээг төрийн бус байгууллага, хувийн хэвшилд шилжүүлж, салбарын мэргэшсэн боловсон хүчний нөөц бололцоог ашиглан, бүтээгдэхүүний аюулгүй байдлын баталгаажуулалтыг олон улсын жишигт хүргэх шаардлагатай”- г анхааруулсан.
“Инновацийн бүтээгдэхүүн” гэж хуулиар тогтоосон шаардлага, нөхцлийг хангасан, зах зээл дээрх ижил төстэй бүтээгдэхүүн, үйлчилгээнээс техник, эдийн засгийн үзүүлэлт, шинжлэх ухааны багтаамж, нэмүү өртөг бий болгох болон өрсөлдөх чадвараар илүү инновацийн үйл ажиллагааны үр дүнг хэлнэ. (Инновацийн тухай хуулиас)
“Шинэ мэдлэг” гэж шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагааны үр дүнд бий болсон эдийн засаг, нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор ашиглаж болохуйц, эрхийн хамгаалалт хийгдсэн оюуны бүтээлийг хэлнэ.
Монгол улсад Инновацийн тухай хууль (2012) гарснаар эрдэмтэн судлаачдын судалгаа, боловсруулалтын үр дүнд бий болсон шинэ мэдлэг, оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэнд оруулах, эрдэм шинжилгээний хүрээлэн, их дээд сургуулийг түшиглэн гарааны компани байгуулах, инновацийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, практикт нэвтрүүлэх эрх зүйн орчин бүрэлдсэн. Хуулийн хүрээнд төр-хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан гарааны бизнесийг хөгжүүлэх, гадаадын дэвшилтэт технологийг өөрийн оронд нутагшуулахад чиглэсэн үйл ажиллагааг дэмжих бодлого, хөтөлбөр, тогтоол шийдвэр гарлаа.
Гарааны Праймер ХХК нь компанийн алсын хараа, хэтийн зорилго, нийгмийн хариуцлагын хүрээнд нээлттэй, шудрага байх, төр, олон нийтийн үнэтэй санал зөвлөмжийг хүлээн авах, хөгжлийн түүчээ байх үүднээс өөрийн сайтаа нээлээ.