Гадаад зохион байгуулалт
Дотоод зохион байгуулалт
Эрдэм шинжилгээ, судалгаа хөгжүүлэлт, хамтын ажиллагаа
Тус компани нь байгуулагдсан цагаас хойш дараах эрдэм шинжилгээ, судалгаа хөгжүүлэлт, хамтын ажиллагааны төсөл, ажил үйлчилгээг хэрэгжүүлж байна:
Судалгаа, хөгжүүлэлт, хамтын ажиллагааны үр дүн
- Мал, амьтны генетикийн ба ашиг шимийн кандидат генийн судалгааны үр дүнд Дэлхийн ген банкинд 10 гаруй генийн хэсэгчилсэн дараалал бүртгүүлээд байна. (LC142726, LC146648, LC146649, LC146650, LC146651, LC146652, LC147065, LC147066, LC147067, LC147068)
- Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийг дэлхийн жишигт хүргэхийн тулд Япон улсын Улсын Тохоку их сургуулийн биоэрүүл мэндийн инженерийн сургууль, (Graduate School of Biomedical Engineering. Tohoku University, Japan) болон тус сургуулийн Инкубаторын төвийн дэргэдэх Тохоку био аррай (Тоhoku Bio Array TBA) Монголын Занааспекс компанитай хамтран ажиллаж хүнсний аюулгүй байдал, шүүх мал эмнэлгийн ДНХ оношлогоонд дэвшилтэт технологийг нэвтрүүлэн 3 нэрийн ииновацийн бүтээгдэхүүн гаргаад байна.
- Сүүлийн 3 жилд Дархан мийт фүүд, Жаргалант мийт импекс, Хүн од, Ажигана, Стандарт мах зэрэг махны үйлдвэрүүдэд НАССР, MNS/ISO 9001, MNS/ISO 22000, MNS/ISO 17025 стандарт нэвтрүүлэхэд зөвлөх үйлчилгээ үзүүлээд байна.