Хүнсний аюулгүй байдал нь төр, хувийн хэвшлийн идэвхтэй оролцоог шаардсан салбар дундын зохицуулалтын шинжтэй, бүх нийтийг хамарсан чухал асуудал юм. 2019 онд болсон МУ-ын хүнсний аюулгүй байдлын үндэсний чуулганаас “Хүнсний аюулгүй байдлыг сайжруулах зорилгоор төрийн байгууллагын зарим ажил үйлчилгээг төрийн бус байгууллага, хувийн хэвшилд шилжүүлж, салбарын мэргэшсэн боловсон хүчний нөөц бололцоог ашиглан, бүтээгдэхүүний аюулгүй байдлын баталгаажуулалтыг олон улсын жишигт хүргэх шаардлагатай”- г анхааруулсан.