Манай сургалт, зөвлөх үйлчилгээ нь махны чиглэлийн судалгаа, шинжилгээний үр дүн өөрийн зохиогчийн эрхээр баталгаажсан мах боловсруулах технологи эрүүл ахуйн заавар, бидний боловсруулсан үндэсний ба олон улсын дараах стандарт, техникийн баримт бичигт суурилан явагддаг:
Үхрийн хэсэглэж ангилсан махны энэхүү стандарт нь махыг дотоодын ба олон улсын худалдаанд нийлүүлэх зорилгоор булчингийн анатоми, морфологи бүтэц, холбох эдийн агууламж, хэрэглээний чанараар хэсэглэн, ангилах, хадгалах технологи-эрүүл ахуйн болон мөшгөлтийн тогтолцооны шаардлагыг тогтооосон стандарт.
Энэхүү стандартыг махны эрүүл ахуйч, доктор (PhD), дэд профессор С.Лхагвасүрэн, махны технологич С.Энхбаяр, А.Энхтуяа, ЭША, магистр Ц.Алимаа нар боловсруулж Стандартчилалын Үндэсний Зөвлөл, Амьтны гаралтай хүнсний техникийн хорооны хурлаар хэлэлцүүлж баталсан болно
Хонь, ямааны махыг булчингийн анатоми, морфологи бүтэц, холбох эдийн агууламж, хэрэглээний чанараар нь үйлдвэрийн болон уламжлалт аргаар хэсэглэн, ангилах, хадгалах технологи-эрүүл ахуйн болон мөшгөлтийн тогтолцооны шаардлагыг тогтооосон стандарт.
Энэхүү стандартыг махны эрүүл ахуйч, доктор (PhD), дэд профессор С.Лхагвасүрэн, махны технологич С.Энхбаяр, А.Энхтуяа, ЭША, магистр Ц.Алимаа нар боловсруулж Стандартчилалын Үндэсний Зөвлөл, Амьтны гаралтай хүнсний техникийн хорооны хурлаар хэлэлцүүлж баталсан болно
Тахианы махыг булчингийн анатоми, морфологи бүтэц, холбох эдийн агууламж, хэрэглээний чанараар, үйлдвэрийн аргаар хэсэглэх, ангилах, хадгалах технологи-эрүүл ахуйн шаардлагыг тогтооосон стандарт. Энэхүү стандартыг махны эрүүл ахуйч, доктор (PhD), дэд профессор С.Лхагвасүрэн, ХААИС-ийн багш, доктор (PhD) А.Гомбожав, махны технологич С.Энхбаяр, стандартчлалын мэргэжилтэн П.Цэцэгмаа нар боловсруулж, Стандартчилалын Үндэсний Зөвлөл, Амьтны гаралтай хүнсний стандартчлалын дэд хорооны хурлаар хэлэлцүүлж баталсан болно,
Гахайн махны хэрэглээний техникийн шаардлагыг олон улсын жишигт нийцүүлэн үйлдвэрийн аргаар хэсэглэн, ангилах, хадгалах технологи-эрүүл ахуйн шаардлагыг тогтооосон стандарт.
Энэхүү стандартыг махны эрүүл ахуйч, доктор (PhD), дэд профессор С.Лхагвасүрэн, махны технологич С.Энхбаяр, ХААИС-ын багш, докторант Б.Сандагдорж нар боловсруулж Стандартчилалын Үндэсний Зөвлөл, Амьтны гаралтай хүнсний стандартчлалын дэд хорооны хурлаар хэлэлцүүлж баталсан болно.
Мал төхөөрөх үйлдвэрийн Аюулын дүн шинжилгээ ба эгзэгтэй цэгийн хяналтын тогтолцоо (HACCP)- ны загвар стандарт гаргах шаардлага нь практик амьдралаас үүдэлтэй. Монгол оронд Мал төхөөрөх 100 гаруй үйлдвэр, цех байгаа хэдий ч махны хяналтын олон улсын стандартыг хангаж чадахгүй байна. Махны экспортыг нэмэгдүүлэх нь манай эдийн засаг, малчдын амьдралыг дээшлүүлэх үндэсний нөөц билээ. Гэвч махны экспортыг нэмэгдүүлэхэд саад болж байгаа зүйл бол махны үйлдвэрлэлийн технологийн дамжлагуудад тавигдах аюулгүй байдлын хяналтын тогтолцоо бүрэлдэж чадаагүйд байгаа юм.
Мал төхөөрөх үйлдвэрт Аюулын дүн шинжилгээ ба эгзэгтэй цэгийн хяналт (HACCP)-ийн тогтолцооны энэхүү загвар стандарт нь хүнсний зориулалтаар мал бэлтгэхээс эхлэн, мах эхлэх боловсруулах, хадгалах, тээвэрлэх технологийн дамжлага бүрд эрүү ахуй, аюулгүй байдлын хяналтын тогтолцоог хэрэгжүүлэх зарчмыг тогтоож, тогтоосон зарчмаа хэрхэн хэрэгжүүлэхийг заана. HACCP-ын тогтолцоо нь эцсийн бүтээгдэхүүний баталгаажуулалтад найдах биш түүхий эд бэлтгэхээс эцсийн бүтээгдэхүүн гарах хүртэл мах бэлтгэх, боловсруулах, хадгалах бүх дамжлагад хяналт тавихуйц олон шинжлэх ухаанд суурилсан хүнсний аюулгүй байдлыг хангах арга юм. Мал төхөөрөх үйл явцууд буюу мал хүлээн авах, төхөөрөхийн өмнөх үзлэг хийх, мал төхөөрөх, төхөөрсний дараах үзлэг хийх, мах эхлэн боловсруулах, хүйтний боловсруулалт ба хадгалах технологийн дамжлагуудын хяналтын эгзэгтэй цэг (CCP)-ийг тогтоох, хяналт монитеринг хийх заавраар хангана.
Энэхүү стандартыг махны эрүүл ахуйч, доктор (PhD), дэд профессор С.Лхагвасүрэн, махны технологич Л.Бадамханд, Э.Гэрэлцэцэг, ХААИС, доктор (PhD) Ц.Амарсайхан, магистр Т.Ганцэцэг нар боловсруулж Стандартчилалын Үндэсний Зөвлөл, Амьтны гаралтай хүнсний стандартчлалын дэд хорооны хурлаар хэлэлцүүлж баталсан болно.
ДЭМБ, НҮБ-ийн ХХААБ-ын Хүнсний хууль эрх зүйн хороо (CAC)-ны Махны эрүүл ахуйн дадлын энэхүү зөвлөмж нь 1×1 орчуулгаар бий болсон үндэсний стандарт (MNS) юм. Энэхүү стандартыг малын эмч, махны эрүүл ахуйч, доктор (PhD), дэд профессор С.Лхагвасүрэн, махны технологич С.Энхбаяр нар орчуулан, боловсруулж, Стандартчлалын үндэсний зөвлөл, Амьтны гаралтай хүнсний стандартчлалын дэд хорооны хурлаар хэлэлцэн баталсан. Энэхүү стандарт нь мал амьтны эрүүл мэндийг хангах замаар хүний эрүүл мэндийг хамгаалахад чиглэгдсэн, дэлхийн 160 гаруй оронд хэрэглэж байгаа стандарт юм.
Хүнс, малын тэжээл. Усны идэвх тодорхойлох, шинжилгээний аргын энэхүү стандарт нь эцсийн ба завсарын чийгшилтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд хүнсний бүтээгдэхүүн дэх бичил биетний өсөлт, микробиологийн тогтворжилт, хүнс хадгалах хугацааг тооцох шалгуур үзүүлэлт болох бүтээгдэхүүний усны идэвх (aw)-ийг тогтоох аргачлалын олон улсын стандарт юм.
Махны эрүүл ахуйч, малын эмч С.Лхагвасүрэн, магистр Л.Нямгэрэл, Д.Болорцэцэг, Ц.Баярсайхан нар туршиж, орчуулан Стандартчлалын үндэсний зөвлөл, Хүнсний стандартчлалын дэд хорооны хурлаар хэлэлцэж баталснаар үндэсний стандарт (MNS) болсон.
Энэхүү стандарт нь адуу, үхэр, тэмээ, хонь, ямаа, гахай, тахиа, зээр, чоно, нохой, ирвэс, муур зэрэг гэрийн тэжээвэр, зэрлэг ан ба махчин амьтны махыг полимеразын гинжин урвал (ПГУ), олон бүтээгдэхүүнт полимеразын гинжин урвал (Mультифлекс ПГУ), ба таслагдсан фрагментийн уртаар олон хэлбэршилтийг тогтоох ПГУ (PCR-RFLP) болон ПГУ-ын аргаар мал амьтны хүйсийг тодорхойлох ДНХ оношлогооны аргын стандарт юм. Махны эрүүл ахуйч, PhD, дэд профессор С.Лхагвасүрэн, ШУ-ны доктор (ScD) Д.Болдбаатар, (Ph.D) Ц.Амарсайхан, ЭША Д.Болорцэцэг, Т.Ганцэцэг, Ц.Мөнхтуул, PhD А.Нарантуяа, магистр Б.Мөнхтогтох нар ШУ-ны судалгаа, туршилтын дүнд боловсруулан, Стандартчлалын үндэсний зөвлөл, Амьтны гаралтай хүнсний стандартчлалын дэд хороогоор хэлэлцэн баталсан.
Уламжлалт махан бүтээгдэхүүн “Шууз”. Техникийн шаардлагын энэхүү стандартыг үхэр, хонины махаар уламжлалт махан бүтээгдэхүүн “Шууз”-ыг үйлдвэрлэх, шалгаж хүлээн авах, савлах, шошголох, хадгалах, тээвэрлэх шаардлагыг тогтоох зорилгоор гаргасан. Махны эрүүл ахуйч, малын эмч, PhD, дэд профессор С.Лхагвасүрэн, махны технологич Л.Бадамханд, PhD Ж.Дамдинсүрэн, PhD Н.Гүрдагва нар боловсруулан, Стандартчлалын үндэсний зөвлөл, Амьтны гаралтай хүнсний стандартчлалын дэд хороогоор хэлэлцэн баталсан.
Энэхүү хүнс, малын тэжээлд антибиотикийг илрүүлэх аргын стандарт нь малын мах, сүү, өндөг, загас болон малын ийлдэс болон тэжээлд чанарын аргаар антибиотикийг үлдэгдэл байгаа эсэхийг тогтоох арга юм. Стандартыг хүнсний шинжээч мэрэгжилтэн Г.Батзул, ШУ-ны доктор Д.Цэндээхүү, Махны эрүүл ахуйч, PhD, дэд профессор С.Лхагвасүрэн нар боловсруулан, Стандартчлалын үндэсний зөвлөл, Хүнсний шинжилгээний стандартчлалын дэд хороогоор хэлэлцэн баталсан.
Чанаж боловсруулсан махны техникийн шаардлагын энэхүү стандартыг Монголын махны холбооны захиалгаар Махны эрүүл ахуйч, малын эмч, PhD, дэд профессор С.Лхагвасүрэн анхлан боловсруулж, ХХААХҮЯ-ны хэлтэсийн дарга Т.Гантогтох, мэргэжилтэн Ц.Гэрэлмаа, ММХ-ны гүйэтгэх захирал Б.Очирбат, махны технологич Л.Энхтуяа, Б.Мөнхзаяа нар хянан боловсруулж, Стандартчлалын үндэсний зөвлөл, Амьтны гаралтай хүнсний стандартчлалын дэд хороогоор хэлэлцэн баталсан.
Энэхүү стандарт нь орон нутгийн мал эмнэлэг, хүнсний зах, мах боловсруулах үйлдврийн нөхцөлд ажиллаж буй дотоод хяналтын лабораториудад мах, махан бүтээгдэхүүний чанар аюулгүй байдлын анхан шатны сорилт шинжилгээ хийх аргын стандарт юм. Уг стандартыг Махны эрүүл ахуйч, малын эмч, PhD, дэд профессор С.Лхагвасүрэн, магистр Т.Ганцэцэг, Ц.Баярсайхан Ц.Алимаа, нар боловсруулан, Стандартчилалын Үндэсний Зөвлөл, Хөдөө аж ахуйн Стандартчилалын техникийн хорооны хурлаар хэлэлцэн баталсан болно
Энэхүү сүүний магадлан шинжилгээний цомгийн стандарт нь сүүний үйлдвэр, хүнсний захын нөхцөлд ажиллаж буй МЭАЦ-ийн дотоод хяналтын лабораториудад сүү, сүүн бүтээгдэхүүний чанар аюулгүй байдлын анхан шатны сорилт хийх сорилт шинжилгээ хийх аргын стандарт юм. Уг стандартыг PhD, дэд профессор С.Лхагвасүрэн, магистр Т.Ганцэцэг, Ц.Баярсайхан Ц.Алимаа, нар боловсруулан, Стандартчилалын Үндэсний Зөвлөл, Хөдөө аж ахуйн Стандартчилалын техникийн хорооны хурлаар хэлэлцүүлж баталсан болно
Сүүний үхрийн эрчимжсэн аж ахуйд тавих ерөнхий шаардлага
Энэхүү стандарт нь уг аж ахуйн эрүүл ахуй, бүтээгдэхүүний аюулгүй байдлын ерөнхий зарчим, шаардлагыг тогтоосон стандарт юм. Энэхүү стандартыг Нийслэлийн ХААГ-ын санаачлагаар тус байгууллагын мэргэжилтэн Д.Мөнхтуяа, Т.Дэлгэрсайхан, ХХААХҮЯ-ны ахлах мэргэжилтэн Г.Сувдаа, малын эмч доктор (PhD), дэд профессор С.Лхагвасүрэн нар боловсруулан, Стандартчилалын Үндэсний Зөвлөл, Хөдөө аж ахуйн Стандартчилалын техникийн хорооны хурлаар хэлэлцүүлж баталсан болно.
ДНХ оношлогоо, Нэр томъёо, тодорхойлолт
Хүнс хөдөө аж ахуйн түүүхий эд, бүтээгдэхүүний сорилтын лабораторид ДНХ/РНХ-д суурилсан оношлогооны нэр томъёоны тайлбар тодорхойлолтыг агуулсан стандарт юм.
Энэхүү стандартыг Мал эмнэлгийн хүрээлэнгийн дэргэпэх Гарааны Праймер ХХК-ны захирал, доктор (PhD), дэд профессор С.Лхагвасүрэн, судлаач биотехниологич Б.Мөнхтогтох, судлаач, магистер О.Энхсайхан нар боловсруулав.
Хүнс, малын тэжээлээс зооноз өвчин ба хүнсний халдвар үүсгэгч нян илрүүлэх PCR цомог
Хүнс, малын тэжээлээс зооноз өвчин ба хүнсний халдвар, хордлого үүсгэгч Salmonella spp., Camphylobacter jejuni, E.coli, S.aureus, B.cereus, Shigella spp, Aeromonas hydrophila , Pseudomonas spp зэрэг 8н төрлийн бактерийг илрүүлэн тодорхойлоход ашиглана. Шинжилгээний явц, үр дүнг хянах зорилгоор 8н төрлийн бактерийн тодорхой генийн өвөрмөц дарааллыг ПГУ-аар олшруулж, уг бүтээгдэхүүнэс клонингийн аргаар эерэг ДНХ гаргаж авсан. Энэхүү стандартыг Мал эмнэлгийн хүрээлэнгийн дэргэпэх Гарааны Праймер ХХК-ны захирал, доктор (PhD), дэд профессор С.Лхагвасүрэн, судлаач, молекул биологич, мастер Н.Нямгэрэл, судлаач биотехниологич Б.Мөнхтогтох, Мал эмэнэлэгийн хүрээлэнгийн ЭША, докторант Т.Ганцэцэг нар боловсруулав.
Хүнс, малын тэжээлд Staphylococcus aureus илрүүлэх PCR цомог
Хүнс, малын тэжээл,түүний харьцах гардаргуу, хамаарагдах орчноос хүнсний халдвар, хордлого үүсгэгч Staphylococcus aureus илрүүлэх, түүний антибиотикт тэсвэржсэн 4 ген, 3 төрлийн хор кодлогч генийг илрүүлэх зориулалттай. Цомгийг Шведийн олон улсын шинжлэх ухааны сан (IFS)-ийн грантын төслийн хүрээнд хөгжүүлэн гадаадын ба дотоодын шинжлэх ухааны сэтгүүлүүдэд хэвлүүлж нийтэд мэдээлсэн. Энэхүү стандартыг Мал эмнэлгийн хүрээлэнгийн дэргэпэх Гарааны Праймер ХХК-ны захирал, доктор (PhD), дэд профессор С.Лхагвасүрэн, Мал эмэнэлэгийн хүрээлэнгийн ЭША, докторант Т.Ганцэцэг, судлаач биотехниологич Б.Мөнхтогтох, судлаач, магистер О.Энхсайхан нар боловсруулав.