Тайлан

МАЛЫН ГОЦ ХАЛДВАРТ ӨВЧНӨӨС ХАМГААЛСАН АЖ АХУЙН ЗАГВАР ТӨСӨЛ

Зөвлөх үйдчилгээний тайлан – 2019

Экспортын зөвшөөрөл бүхий мал төхөөрөх үйлдвэртэй хамтарч төвийн бүсэд малын гоц халдварт өвчнөөс хамгаалсан аж ахуй байгуулан, махны экспортыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор НҮБ-ын Хүнс ХААБ-ын нэмүү өртөгийн сүлжээний махны салбарын дэд төсөл (GCP/MON/014/EC)-ийн хүрээнд  Дархан мийт фүүдс ХХК-ны  “Малын халдварт өвчингүй тусгаарласан аж ахуйн загвар төсөл” боловсруулах ажлыг Зөвлөх малын эмч доктор (PhD), дэд профессор С.Лхагвасүрэн, ХАА-н эдийн засагч, зөвлөх Д.Кдирбек нар  хийж гүйцэтгэсэн.

Төслийг Засгийн газрын 2017 оны 284 дүгээр тогтоол, МЭҮГ-ын даргын 2018 оны А/17 тоот “Малын гоц халдварт өвчингүй, тусгаарласан аж ахуйд мөрдөх мал эмнэлэг, хорио цээрийн зааварчилгаа” болон ДМАЭМБ-ын хуурай газрын кодын холбогдох заалтууд, ХХААХҮЯ-ны “Малын өвчингүй дэд бүсийн ерөнхий төлөвлөгөө”-ний жишиг үнэлгээ,  Засгийн газрын 1994 оны 8 дугаар тогтоолын 1-р хавсралт, “Үндсэн хөрөнгийн элэгдэл тооцоход баримтлах хугацаа, жилд байгуулах элэгдлийн хэмжээ” зэрэг бичиг баримтуудад тус тус тулгуурлан боловсруулсан.

Хамгаалсан аж ахуй байгуулах сонирхолтой аж ахуйн нэгж, махны үйлдвэр, тэнд мал эмнэлгийн хяналт, үйлчилгээ эрхлэх мал эмнэлгийн байгууллага, малын эмч нар энэхүү тайлан орсон өгөгдөл, мэдээллийг  ашиглаж болно.

Сумын МЭ-ийн лабораторит тавигдах, техникийн шаардлага,

үр ашгийн тооцоо судалгааны тайлан – 2018

Хэнтий аймгийн ХААГ-ын захиалга, Mercy corps Олон улсын байгууллагын дэмжлэгээр тус аймгийн Баянхутаг, Баянмөнх, Баян-Овоо суманд хэрэгжсэн төслийн хүрээнд орон нутгийнн МЭ-ийн лабораторийг хөгжүүлэх олон талын суурь судалгаа буюу тухайн сумын малын тоо толгой, халдварт, паразит өвчин, МАА-н бүтээгдэхүүний үйлдвэрлэл, зах зээлийн судалгаанд тулгуурлан  тухайн  нэгжийн ажил үйлчилгээ, лабораторийн шинжилгээ, гарах зардал, шаардлагатай тоног төхөөрөмжийг судлан,  жагсаалт гаргаж, ашиг орлогийг тооцсан  ажлын тайлан юм.

Мал эмнэлгийн нэгжүүд нь энэхүү тайланг ашиглан хийх ажил, биенесс төлөвлөгөө, санхүүгийн шаардлагаа тодорхойлж болно.  Малын эмч С.Лхагвасүрэн, Ц.Сугир, эдийн засагч Д.Кадирбек нарын судалгааны баг ажилласан.

Дэлгэрэнгүй

ОЙРХИ ДОРНОДын орнуудын МАХНЫ МАХ ЗЭЭЛИИЙН СУДАЛГААны тайлан -2019

Хүнс ХАА Яамны захиалга, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр ойрхи дорнодын орнууд (Саудын Араб, Кувейт, Катар)-ын махны зах зээлийн судалгаа, нөхцөл байдлын үнэлгээ хийж, харьцуулсан дүгнэлт гаргах зорилгоор хийсэн, ”Хөдөө аж ахуйн нэмүү өртөгийн сүлжээг дэмжих” техник туслалцааны  ажлын тайлангаас Халал аргаар мах үйлдвэрлэх, экспортлох бизнесс сонирхогч болон  хяналт, судалгаа хийж байгаа хэн бүхэн олон сайхан мэдлэг, мэдээлэл, шаардлага, стандартуудыг  та сонирхож болно . Судалгааны багт E.Тилеубек, А.Досымбек, Б.Ерболат, Д.Оргил, С.Лхагвасүрэн  нар ажилласан.

Дэлгэрэнгүй

Судалгааны лабораторийн стандарт, хууль эрх зүйн

зөвлөх үйлчилгээний тайлан – 2019

БСШУСЯ. АХБ L2766-MON: Дээд боловсролын шинэчлэлийн төслийн хүрээнд х хийсэн Судалгааны нээлттэй, дундын болон сүлжээ лабораторийн стандарт, эрх зүйн зөвлөх үйлчилгээний  тайлангаас Монгол улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа судалгааны лабораторийн судалгаа, нөхцөл байдлын үнэлгээ, лабораториудын итгэмжлэгдэх чиглэл, стандарт, итгэмжлэлийн шаардлага зарчим, үйл явцын зураглалтай танилцаж болно.

MNSISO22000:2018 стандартын зөвлөх үйлчилгээний тайлан-2019

Стандарт мах ХХК-ны захиалгаар  Европын холбооны сэргээн босголт хөгжлийн банк (MON-698-2019) –ны дэмжлэгээр хэрэгжүүлсэн “IMPLEMENTING FOOD safety мanagement system ISO22000:2018 AT MEAT PROCESSING ENTERPRISE” зөвлөх үйлчилгээний тайлангаас Мах ангилан савлах үйлдвэрийн хүнсний аюулгүй байдлын менежментийн болон мөшгөлтийн  тогтолцоо, техникийн шаардлага, баримт бичгийн бүрдэл, хэрэгжүүлэх арга замаас суралцаж болно.

Дэлгэрэнгүй