Үе шат

Захиалагчийн албан хүсэлт, сонирхсон стандартын хүрээнд ерөнхий төлөвлөгөө, үйл явц, хөтөлбөрүүдийн дагуу дараах үндсэн 5 үе шатаар зөвлөх үйлчилгээ явагдана үүнд:

1-р шат: Зөрүүгийн дүн шинжилгээ хийх (GAP Analyze)

Зөрүүгийн шинжилгээний шатанд  байгууллагын төлөв байдал, үйл ажиллагааны чиглэл, нөөц (ажиллах хүчин, ажлын байр, тоног төхөөрөмж, хүчин чадал, технологи)зэргийг  менежментийн тогтолцооны шаардлагатай уялдуулан үнэлж, сонирхсон стандартыг хэрэгжүүлэх нөхцөл байдалд зөрүүгийн шинжилгээ хийнэ. Зөрүүгийн шинжилгээнд  холбогдох  стандартын хяналтын хуудсыг ашиглан үнэлнэ.  Зөвлөх компани нь  зөрүүгийн шинжилгээний  тайланг үйлчлүүлэгч байгууллагад ил тод нээлттэй танилцуулан, 2 тал хэлэлцэн, хэрэгжүүлэх стандартын сонголт, дараагийн ажлын хэмжээ, төлөвлөгөө, хийгдэх ажлын жагсаалт гарснаар зөвлөх үйлчилгээний  хоёр дахь үе шат эхлэнэ.

2-р шат: Стандартын сургалтын  үе шат  

Энэ үе шатанд сонгосон стандартын болон угтвар нөхцлийг хангах хөтөлбөрийн сургалтууд явагдана. Сургалтыг эхний шатанд удирдлага болон ХАБМ-ийн багийн хүрээнд явуулна. Сургалтыг онол,  дадлага  ажил, ажлын байран дахь сургалтыг хослуулан хийх ба  үр дүн нөлөөллийг баримтжуулан тайлагнаж танилцуулна. Шаардлагатай тохиолдолд хэсэгчилсэн давтан сургалт болон ажилчдын дунд сургалт  явуулж болно.

3-р шат: Менежментийн тогтолцооны баримт бичгийг бүрдүүлэх, техникийн зөвлөх үйлчилгээ

Энэ шатанд үндсэн 3  үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. 1. Тухайн байгууллагын баримт бичгийн бүтэц, нийцэл, шаардлагад үзлэг хийнэ. 2. Үйлчлүүлэгч байгууллагын төслийн баг нь  тухайн стандартыг  хэрэгжүүлэхэд шаардлагатай бичиг баримт боловсруулах,  хэлэлцэн батлах ажиллагаа явагдана. 3. Үйлдвэрийн үйл ажиллагааны угтвар нөхцлийг хангах, барилга байгуулалжийн засвар үйлчилгээ, GMP, GHP шаардлага, тохиролын үнэлгээний сорилт, баталгаажуулалт хийгдэнэ.  Угтвар нөхцөл хангагдаж,  бичиг баримт бэлэн болсон гэж үзвэл энэ үе шатыг хааж,  дараагийн шатанд шилжинэ.

4-р шат: Дотоод аудит

Тухайн стандартыг хэрэгжүүлэх үйл явц болон холболдох бичиг баримт бэлэн болсон тохиолдолд  байгууллагаас томилогдсон албан тушаалтанд  дотоод аудит явуулах арга зүй эзэмшүүлэх сургалт, техникийн зөвлөлгөө өгнө.  Сургалтанд хамрагдсан ажилтан нь цаашид тухайн байгууллагын  чанар, аюулгүй байдлын менежментийн тогтолцооны стандартын хэрэгжилтийг хариуцан, хөгжүүлнэ. Компаний удирдлага шийдвэр гарган,  хэрэгжүүлж байгаа стандартын шаардлагын дагуу  аудитын төлөвлөгөө боловсруулан, холбогдох стандартын хяналтын хуудсыг ашиглан  дотоод аудит явуулна. Дотоод аудит явуулах ажлын хэсгийг компани дангаар болон Зөвлөх багтай хамтран хийхээр томилно.

Томилогдсон аудитын баг нь Дотоод аудитын тайлан, илэрсэн үл тохиролын жагсаалтыг гаргана. ХАБМ-ийн баг нь үл тохирлын учир шалтгааныг тогтоон залруулах, сайжруулах  арга хэмжээний төлөвлөгөө  гарган хэрэгжүүлнэ.

5-р шат Удирдлагын дүн шинжилгээ (УДШ)

Менежментийн тогтолцооны тохиромжтой үр нөлөөтэй байдлыг хангах, дотоод аудитаар  илэрсэн үл тохиролыг залруулах  сайжруулах, цаашид дахин гаргахгүй байх арга хэмжээ авах, хэрэгжүүлэх, зөвлөх үйлчилгээний гэрээг дүгнэх,  шаардлагатай өөрчлөлт, сайжруулалтыг баталгаажуулах үүднээс удирдлагын дүн шинжилгээ хийнэ. УДШ-ний хурлаар  Залруулах ажиллагааны тайланг хэлэлцэнэ. Удирдлагын дүн шинжилгээг үндэслэн эцсийн тайланг хүлээлгэн өгөх ба  хаалтын хурлыг зохион байгуулснаар зөвлөх үйлчилгээ дуусгавар болно.

ХАБМ-ийн НАССР тогтолцоог нэвтрүүлэх зөвлөх үйлчилгээний үе шат,  хийгдэх ажил

Төслийн үе шат Ажлын зорилго, үйл явц,  үр дүн
Үе шат 1. Зөрүүгийн дүн шинжилгээ

 

o   Компанийн төлөв байдлыг үнэлэх

o   Одоогийн стратегийн санаа, хэрэгжүүлэлтийн боломжийг нягтлан шалгах

o   Угтвар нөхцлийн хөтөлбөр, түүний биелэлтийг гаргах

o   Үйлдвэрлэлийн хүчин чадал,  шинэ технологи, бүтээгдэхүүн,зах зээлийн судалгаа

o   Шаардлагатай, шинэчлэх, байгаа тоног төхөөрөмж, нөөцийг үнэлэх

o   Хөрөнгө оруулалтын шаардлагыг үнэлэх (НАССР нэвтрүүлэхэд)

o   Хүнсний аюулгүй байдлын зорилт төлөвлөлтийг үнэлэх

o   Хүний нөөцийн судалгаа, сургалтын хэрэгцээ шаардлагыг тогтоох

o   Баримт бичгийн үзлэг, дүн шинжилгээ

o   Байгууллагын SWOT8 PESTLE анализ

Гаралт Зөрүүгийн шинжилгээний тайлан
Үе шат 2.

Сургалт

 

 

 

o   НАССР –ын баг бүрдүүлэх,  үйл ажиллагаа

o   ХАБМТ-ны стандарт-ын ерөнхий ойлголт, танин мэдэхүйн сургалт

o   Байгууллагын ХАБМ тогтолцоон дах орон тоо, ажи үүрэг,  эрх мэдлийг тодорхойлох

o   Эцсийн бүтээгдэхүүний тодорхойлолт гаргах(дадлага, даалгавар)

o   НАССР-ын сургалт хөтөлөбөрийн дагуу онолын сургалт

o   Аюулыг тодорхойлох АДШ аргачлал (дадлага, даалгавар)

o   Хяналтын эгзэгтэй цэг (ССР) тогтоох (онол, дадлага, даалгавар)

o   Баримтжуулсан мэдээллийг бий болгох (онол, дадлага, даалгавар)

o   Хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагыг тодорхойлох, нийлүүлэгчийг үнэлэх арга (дадлага, даалгавар)

o   Мөшгилт хийх боломжийг бий болгох (онол, дадлага, даалгавар)

o   Үл тохиролыг бүртгэх, залруулах ажиллагааг (онол, даалгавар)

Гаралт Мэдлэг мэдээлэл, хандлага бий болох
Үе шат 3.

Бичиг баримт боловсруулах арга зүйн

зөвлөгөө өгөх

o   Баримт бичгийн бүтэц, зохион байгуулалт

o   Гадаад баримт бичиг,  хэрэгжүүлж байгаа хууль, тогтоомж, дүрэм журамын хэрэгжилт, шаардлагатай стандартуудын бүртэл, нийцэл

o   Бодлого, хөтөлбөр, төлөвлөгөөнүүд

o   Үйлдвэрлэлийн   дүрэм журамын мастер жагсаалт, хэрэгжилт

o   Лабораторийн  дүрэм журамын мастер жагсаалт, хэрэгжилт

o   Үйлдвэрийн тоног төхөөрөмжийн стандарт ажиллагааны заавар (САЗ)-уудын мастер жагсаалт, хэрэгжилт

o   Лабораторийн  тоног төхөөрөмжийн  (САЗ)-уудын мастер жагсаалт

o   Бүртгэлүүдийн мастер жасгаалт, хөтлөлт

Гаралт Техникийн баримт бичиг
Үе шат 4.

Дотоод аудитын үе шат

Байгууллагаас томилогдсон албан тушаалтанд  дотоод аудит явуулах арга зүй эзэмшүүлэх сургалт, техникийн зөвлөлгөө өгнө.

Компаний удирдлага шийдвэр гарна

Дотоод аудитын төлөвлөгөө,

Холбогдх стандартын чек лист

Гаралт Аудитын тайлан
Үе шат 5.

Удирдлагын дүн шинжилгээ

      Менежментийн тогтолцооны үр нөлөөтэй байдлыг хангах, дотоод аудитаар  илэрсэн үл тохиролыг залруулах  сайжруулах, цаашид дахин гаргахгүй байх арга хэмжээ авах, хэрэгжүүлэх, зөвлөх үйлчилгээний гэрээг дүгнэх,  шаардлагатай өөрчлөлт, сайжруулалтыг баталгаажуулах үүднээс удирдлагын дүн шинжилгээ хийнэ.
Гаралт Удирдлагын дүн шинжилгээний тайлан
ХАБМТ-ны стандартын мэдлэг, хандлага, ур чадвар,  баримт бичгийн бүрдэл