Танилцуулга

Зөвлөх үйлчилгээний  танилцуулга

Гарааны праймер ХХК нь GAP, GMP, GHP HACCP, MNS/ISO 22000, MNS/ISO 17025, Халал бүтээгдэхүүний  стандарт болон малын өвчингүй хамгаалагдсан аж ахуйн системийг хөгжүүлэх, мал эмнэлгийн нийтийн эрүүл мэндийн үйлчилгээ, хяналт, үнэлгээний  чиглэлд мэргэжлийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг.

Компаний судлаач, мэргэжилтнүүдийн боловсруулсан Нийгмийн эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал, махны үйлдвэрлэлийн эрүүл ахуйн чиглэлээр 20 гаруй MNS ISO стандарт, техникийн баримт бичиг нь зөвлөх үйлчилгээний үндэсдлэл болдог.  Компанийн сургалтын төв болон Махны судалгаа хөгжүүлэлтийн лаборатори нь зөвлөх үйлчилгээний нэг хэсэг бөгөөд махны салбарт нэг цэгийн тусламж, үйлчилгээ үзүүлэхэд чиглэдэг. Лабораторио MNS/ISO/EIC 17025:2018 стандартын шаардлагад нийцүүлэн 2022 онд итгэмжлүүлсэн. Сургалтын төв нь МЭЕГ-өөс зарласан “Мал эмнэлгийн магадлан шинжилгээ-Нийтийн эрүүл мэндийн  хяналт, үнэлгээ – Хүнсний аюулгүй байдал- #2312”  хөтөлбөрт шалгарч 3 кредит бүхий төгсөлтийн дараах итгэмжлэлийн сургалтыг явуулж байна.  Мөн ХНХЯ-ны “Нийгмийн эрүүл мэндийн арга зүйч индекс 3253-11” бэлтгэх сургалтын байгууллагаар бүртгэгдсэн байдаг. Эдгээр нь бидний зөвлөх үйлчилгээ төр олон нийт, олон улсын байгууллага, хэрэглэгчдэд сэтгэл хангалуун байх үндэс болдог. Өнөөдрийн байдлаар Монголдоо тэргүүлэгч 30 гаруй махны үйлдвэрт ХАБМТ-ны стандартын сургалт, техникийн зөвлөлгөө үзүүлээд  байна.

Зөвлөх үйлчилгээний баталгаажуулалт ба оюуны патент

Компанийн зөвлөх үйлчилгээ нь бидний боловсруулсан үндэсний ба олон улсын  стандарт, зохиогчийн эрхийн оюуны өмчийн гэрчилгээ, патент, өөрсдийн судалж боловсруулсан  фармокопейн өгүүлэл, шинжлэх ухааны өгүүлэлээр баталгаажсан техникийн баримт бичиг, ном сурах бичиг, гарын авлагад суурилдаг.  ХААХҮЯ, БСШУСЯ, СХЗГ, МЭЕГ, МХЕГ, Монголын Махны холбоо, Мал эмнэлгийн холбоо, Мерсу кори, АХБ, ЕХСБХБ, НҮБ-н Хүнс ХААБ зэрэг төр олон нийт,  мэргэжлийн холбоод, олон улсын байгууллагад хүлээн зөвшөөрөгдсөн үйл ажиллагаа билээ.