Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй


  • Бүтээгдэхүүний нэр Зооноз ба хүнсний гаралтай эмгэг төрүүлэгч нян ирүүлэх мултиплекс PCR-ын цомог

Бүтээгдэхүүний тухай

Энэхүү цомог нь хүнс, малын тэжээл, хамаарагдах орчноос ялгаж авсан ДНХ дээжин дээр мулипекс ба моноплекс PCR-аар 8 төрлийн эмгэгтөрүүлэгч нянг илрүүлэх зориулалттай молекул биологийн шинжилгээний иж бүрдэл юм.

Бүтээгдэхүүний орц, найрлага

Цомог  нь 3 багцаас буюу праймер, эерэг ДНХ, бусад урвалж-уудаас бүрдэх, нийт 23 нэрийн 26 хуванцар тюб бүхий кит.

  • SSAP primer mix (Salmonella, S.aureus, A.hydrophilus, Pseudomonas)
  • BCES primer mix (B.cereus, C.jejuni, E.coli, Shigella)
  • 8 төрөл зүйлийн бактерийн дан праймер
  • FR. Salmonella spp
  • FR. Staphylococcus aureus
  • FR. Pseudomonas spp
  • FR. Aeromonas hydrophila
  • FR. Bacillus cereus
  • FR. Campylobacter spp
  • FR. Escherichia coli
  • FR. Shigella spp
  • PC.SBSACESP (Salmonella, B.cereus, S.aureus, A.hydrophilus, Pseudomonas, C.jejuni, E.coli, Shigella) ДНХ микс(1)
  • PC DNA-ууд дангаар (8)
  • PC Salmonella spp
  • PC Staphylococcus aureus
  • PC Pseudomonas spp
  • PC Aeromonas hydrophila
  • PC Bacillus cereus
  • PC Campylobacter spp
  • PC Escherichia coli
  • PC Shigella spp
  • 2х PCR premix +2x mpPCR premix
  • DNA size marker
  • Syber green будаг
  • DNA RNA free water

Бүтээлийн онцлог, давуу тал

Бүтээлийн инновацлаг  чанар нь  рекомбинант технологи ашиглан ДНХ клонингийн аргаар зоононоз ба хүнсний гаралтай 8 төрлийн бактерийн эерэг ДНХ-г гаргасан явдал юм. Пентаплекс, тетраплекс, триплекс, дуплекс, моноплекс аль ч урвалыг тавихад эерэг хяналтын ДНХ-г дангаар болон багцаар ашиглах боломжийг бүрдүүлсэн.

Эерэг хяналтын ДНХ-ийн практик ач холбогдол нь шинжилгээний үр дүнгийн дотоод хяналт болон сорилтын арга, аргын баталгаажуулалтыг давхар хэрэгжүүлэх боломжыг бүрдүүлснээр онцлог юм.

Шинжилгээний үр дүнгийн баталгаажилт

Праймерийн болон урвалын  мэдрэг  ба өвөрмөц байдлыг:

  1. Бодит цагийн (Real time RT) ПГУ-ын арга
  2. Мультиплекс (MultiplexPCR) ПГУ (Пентаплекс, тетраплекс, триплекс, дуплекс)
  3. Моноплекс (PCR) ПГУ
  4. MNSISО17025:2018 стандартын дагуу бусад нотолгооны аргуудтай дангаар болон хослуулан хэрэглэх, харьцуулах
  5. Олон улсын, шинжлэх ухааны сэтгүүлд нийтлэгдсэн (7.2.1.4) аргатай  харьцуулах зэргээр  баталгаажуулсан.

Праймер бүрийн өвөрмөц байдлыг бодит цагийн ПГУ-ын (Real time RT)-аар шалгасан пикийг дараах зургаас харж болно

Колони ПГУ-ын үр пүн

Цомгийн практикийн ач холбогдол

  • Зооноз өвчин ба хоолны халдвар, хордлого үүсгэгч Salmonella, E.coli, S.aureus, B.cereus, Shigella, Aeoromonos, Pseudomonas, Campylobacter зэрэг бактерийг хурдан хугацаанд, найдвартай илрүүлсээр нийгмийн эрүүл мэндийг хамгаалахад туслана.
  • Микробиологийн нийтлэг аргаар хүнсний халдвар, хордлого үүсгэгчийг илрүүлэхэд 48-72 цаг зарцуулдаг бол PCR-ийн аргаар 4-8 цагт 90-ээс дээш хувийн магадлалтайгаар илрүүлнэ
  • Хүнсний аюулгүй байдлын оношлогооны технологийг дэлхийн жишигт хүргэсэн өндөр мэдрэмжтэй, өвөрмөц орчин үеийн дэвшилтэт аргыг хэрэглэнэ
  • Лабораторийн шинжилгээний үр дүн, үнэн бодит байдал нэмэгдэнэ.