Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй
- Бүтээгдэхүүний нэр Махны төрөл, мал, амьтны хүйс тодорхойлох ПГУ-ын цомог
Бүтээгдэхүүний тухай
Энэхүү цомог нь түүхий ба боловсруулсан мах, махан бүтээгдэхүүн, нийтийн хоолны орцоос махны төрөл, сүүн тэжээлтэн мал, амьтны хүйсийг молекулын биологийн аргаар тодорхойлох оношлуур юм. Оношлуурын мөн чанар нь олон орны судлаачдын судалгаа, дэлхийн ген банкны мэдээлэл, Монгол орны үнэт баялаг, дэлхийд нэн ховордсон тэмээ, зээр, чоно, ирвэсийн мт ДНХ-ийн 12S, D loop, 16S генийн дараалал тогтоох шинжилгээ, фрагментын анализын дүн зэрэгт үндэслэн адуу, үхэр, тэмээ, хонь, ямаа, гахай, тахиа, нохой муур зэрэг гэрийн тэжээвар 9 төрлийн мал амьтны мах, ирвэс, зээр, бор гөрөөс, хулан, хар сүүлт, чоно зэрэг 6-7 төрлийн зэрлэг амьтны махны төрөл хүйсийг PCR, multiplex PCR-ын аргаар тодорхойлох оношлуурын иж бүрдэл. Цомог нь бай генийн 6-9 хос праймерууд, рекомбинат аргаар гарган авсан тэдгээрийн эерэг хяналтын ДНХ-үүд болон бусад коммерсаль урвалжууд (моно ба мултиплекс PCR буферүүд, будаг, маркер)–аас бүрдэх ба урвалын нөхцлийг тохируулан оптимизаци хийсэн
Бүтээл нь мал эмнэлэг ариун цэврийн магадлан шинжилгээ, шүүх мал эмнэлэг, махны хяналтанд олон талын ач холбогдолтойгоос гадна цагдаагийн байгууллагын криминологийн шинжилгээ, Монгол мал, зэрлэг амьтны ашигтай генийн судалгаа, МАА-н үйлдвэрлэлд орчин үеийн дэвшилтэт технологийг нэвтрүүлэх зэрэг олон чиглэлд ашиглах инновацийн бүтээгдэхүүн билээ.
3.1 Гэрийн тэжээвэр амьтны махны төрөл тодорхойлох мултиплекс ПГУ-ын цомог
Энэхүү цомог нь малын мах, түүхий эд, боловсруулсан мах, махан бүтээгдэхүүн, нийтийн хоолны орцоос ялгаж авсан ДНХ дээжинд 1-9 төрлийн мал амьтны махны төрлийг ялган тодорхойлох молекул биологийн шинжилгээний оношлуурын иж бүрдэл юм. Урвалаар мал амьтны митохондрийн геном дээрх рибосомын РНХ болон цитохром C оксидаз уургийг кодлогч генийн өвөрмөц хэсгүүдийг зэрэгцээ 2 урвалаар өөр өөр урттай бүтээгдэхүүн болгон олшруулж, урвалын бүтээгдэхүүний уртын хэмжээг харьцуулан ялгах замаар, гахай Pig (Sus scrofa domesticus), тахиа Chicken (Gallus domesticus), адуу Horse (Equus caballus), үхэр Cattle (Bos taurus), хонь Sheep (Ovis aries), ямаа Goat (Capra hircus), тэмээ Camel (Camelus bactrianus), нохой Dog (Canis familiaris), муур Cat (Felis catus)-ны махны төрлийг тодорхойлно. Урвалыг молекул биологийн шинжилгээ гүйцэтгэх чадамжтай лабораторид явуулна. Нэгж цомог нь 100 урвал тавихад хангалттай урвалжийг агуулна.
Бүтээгдэхүүний орц найрлага
Цомог нь 3 багцаас буюу праймер, эерэг ДНХ, бусад урвалж-уудаас бүрдэх, нийт 27 нэрийн 29 хуванцар тюб бүхий оношлууруудаас бүрэлдэнэ:
Бүтээлийн онцлог, давуу тал
Бүтээлийн инновацлаг чанар нь рекомбинант технологи ашиглан 9 төрлийн амьтны эерэг хяналтын ДНХ-г клонингийн аргаар гаргасан явдал юм. Пентаплекс, тетраплекс, триплекс, дуплекс, моноплекс аль ч урвалыг тавихад эерэг хяналтын ДНХ-г дангаар болон багцаар ашиглах боломжийг бүрдүүлсэн. Эерэг хяналтын ДНХ-ийн практик ач холбогдол нь шинжилгээний үр дүнгийн дотоод хяналт болон сорилтын арга, аргын баталгаажуулалтыг давхар хэрэгжүүлэх боломжыг бүрдүүлснээрэй онцлог юм.
Шинжилгээний үр дүнгийн баталгаажилт
Праймерийн болон урвалын мэдрэг ба өвөрмөц байдлыг: