Лабораторийн төлөв байдал
Лабораторийн удирдлагын ба техникийн шаардлага, биоаюулгүй байдлын менежментыг MNS/ISO/EIC 17025:2018 стандартад нийцүүлэн итгэмжлэгдсэн. Үйл ажиллагаанд оролцогч, хэрэглэгч талуудыг судлах, SWOT PESTLE анализ, гэрээ хэлцэл хийх, болзошгүй эрсдлээс сэргийлэх ажиллагааг хэрэгжүүлах, лабораторийн зохистой дадал (GLP)-г нэвтрүүлсэн. ЕСБХБ-ны дэмжлэгээр Лабораторийн мэдээллийн менежментийн тогтолцооны программ (LIMS ) хөгжүүлэн үйл ажиллагаандаа хэрэглэж байна.
Үйл ажиллагааны онцлог нь лабораторийн аутосорсинг үйлчилгээ юм. Аутсоурсинг үйлчилгээний зорилго нь мах үйлдвэрлэгчдэд лабораторийн ажил үйлчилгээ үзүүлэх, тэдний үндсэн үүрэг функцээс гадуурхи нарийн мэргэжлийн ажлыг гаднаас мэргэшсэн шинжээчид, түргэн хугацаанд, бага зардалаар (ажиллах хүчин, урвалж оношлуур, бусад хэрэгслэл, цаг хугацаа хэмнэн) чанартай хийх замаар бүтээгдэхүүний чанар аюулгүй байдал, үйлдвэрийн эрүүл ахуйн нөхцөлд хөндлөнгийн хяналт үнэлгээ, үйлчилгээ үзүүлэхэд чиглэгдэнэ. Захиалагчийн хүсэлт, гэрээний үндсэн дээр хэрэгжинэ.
Зураг 1. Лабораторийн үйл ажиллагааны үндсэн чиглэл, сорилтын төрлүүд
Лабораторийн гадаад зохион байгуулалт