Зөвлөх үйлчилгээний хүрээ

Зөвлөх үйлчилгээний хүрээ

Зөвлөх үйлчилгээ (ЗҮ)-ний хүрээ

Баталгаажих стандарт Зөвлөх үйлчилгээний аргачлал, хүрэх үр дүн
1 HACCP

 

Төхөөрөх үйлдвэрт  HACCP нэвтрүүлэх MNS 5998:2009, Махны эрүүл ахуйн дадал MNS/CAC/RCP 58:2011 стандарт бусад үйлдвэрт GAP, GMP, GHP, Хүнсний эрүүл ахуй дадлын  MNS CAC/RCP -1 стандартыг нэвтрүүлэх  техникийн зөвлөгөө өгснөөр  HACCP нэвтрүүлсэн үйлдвэр гэрчилгээ авах хүртгэл мэдлэг хандлага, дадлага олгоно.
2 MNS 6891: 2020 Энэхүү стандартын зөвлөх үйлчилгээг сум багийн малчдын дунд явуулж тэдэнд малын эрүүл мэнд, малын тавлаг байдал, арчилгаа маллагаа, МАА гаралтай бүтээгдэхүүний  аюулгүй байдал, малын бэлчээр ашиглалт, ХАБМ-ийн тогтолцооны анхан шатны шаардлагыг хэрэгжүүлэх, суурийн бүртгэл, мэдээллийн менежментийг хөгжүүлэх замаар Хариуцлагатай нүүдэлчний зохистой дадлын шаардлагыг хэрэгжүүлэх техникийн зөвлөгөө үзүүлнэ
3 MNS/ISO 9001: 2015 Энэхүү чанарын менежментийн тогтолцооны олон улсын стандартыг хэрхэн хэрэгжүүлэх зөвлөх үйлчилгээг тухайн байгууллагын үйл ажиллагааны төрөл, хэмжээ, ямар бүтээгдэхүүн, үйлчилгээ нийлүүлж байгаагаас үл хамааран үйлчилнэ.
4 MNS/ISO/IEC 17025:2018 ХАА, сургалт эрдэм шинжилгээний 20 гаруй лабораторит  MNS/ISO/IEC 17025 стандартын технкийн зөвлөгөө, удирдлагын менежментийг бүрдүүлж баримтжуулсан туршлага дээр суурилан лабораторийн бие даасан байдал, удирдлагын ба техникийн шаардлага, харьцуулсан сорилт, аргын баталгаажуулалт, хэмжлийн эргэлзээ зэрэг стандарт шаардлагыг хэрхэн хэрэгжүүлэх талаар техникийн зөвлөгөөг, арга зүй эзэмшүүлэх сургалттэй хослуулан хэрэгжүүлнэ.
5 ISO 22000:2018

 

Энэхүү стандартыг түүний угтвар нөхцлийн хөтөлбөрүүд (GAP, GMP, GHP, ХАБ УНХХ. Хүнс үйлдвэрлэл- MNS/ISO/TS 22002-1:2022, ХАА анхан шатны үйлдвэрлэл MNS/ISO/TS 22002-3:2022 , Хадгалалт, тээвэрлэлт MNS/ISO/TS 22002-5:2022,   Мал, амьтны хоол, тэжээл-MNS/ISO/TS 22002-6:2022 болон MNS 6891 : 2020, HACCP хөтөлбөрүүдэд суурилсан зөвлөх үйлчилгээгээр энэхүү стандартыг нэвтрүүлэх арга техникийг эзэмшүүлнэ. ISO 22000:2018-ын олон улсын тэргүүлэх аудитор, мэргэшсэн шинжээч нар хичээл заана
6 GSO/UAE.S 2055-1:2015 Халал аргаар мал төхөөрөхөд тавих шаардлагын 993:2015, Халал бүтээгдэхүүнд тавигдах GSO/UAE.S 2055стандартын  шаардлагыг хэрэгжүүлэх техникийн зөвлөлгөөг, шашины шаардлага, үйл ажиллагааны зарчимтай уялдуулан хэрэгжүүлнэ. Олон улсын шинжээчид хичээл заана
7  ХААС систем (Compartmentalization) ДМАЭМБ-ын удирдамж, МЭҮГ -ын 2018/ А/17  “Малын гоц халдварт өвчингүй, тусгаарлагдсан аж ахуйд мөрдөх мал эмнэлэг, хорио цээрийн зааварчилгаа” ХХААХҮ 2019/А-40 “Халдварт өвчингүй, тайван байдлыг улс, бүс нутгаар тогтоон мэдээлэх журам” болон дагуу Хамгаалагдсан аж ахуйн систем (ХААС)-ийг хөгжүүлэн, МЭ-ийн хяналт монитеринг, мөшгөлт, бүртгэл мэдээллийн системтэй уялдуулан  зөвлөх үйлчилгээг хэрэгжүүлнэ