Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй


  • Бүтээгдэхүүний нэр Махны магадлан шинжилгээний цомог

Тодорхойлолт

Уг цомог нь мах, махан бүтээгдэхүүний технологи, эрүүл ахуй, аюулгүй байдлын анхан шатны  8 үзүүлэлтийг тодорхойлох сорилт, шинжилгээнд хэрэглэх 12 төрлийн стандарт урвалж, уусмал, түүнийг хэрэглэх арга юм.

Зориулалт

Орон нутгийн МЭАЦЛ, махны үйлдвэр, хүнсний захын лабораториудад шууд хэрэглэх боломжтой.

Зохиогчид

Доктор (Ph.D), дэд профессор С.Лхагвасүрэн, ЭША, магистр Т.Ганцэцэг, Д.Болорцэцэг, ЭША Ц.Баярсайхан

Баталгаажилт

ШУТ-ын төсөл хүлээлгэн өгсөн,  улсын бүртгэлийн 201000143 тоот акт, цомгийн техникийн буюу хэрэглэх, шалгах, хадгалах нөхцлийг тогтоосон MNS 6035: 2009 стандарт, МУ-ын ашигтай загварын 2472 тоот гэрчилгээ зэргээр оюуны өмчийн эрх нь баталгаажсан.

Үйлдвэрлэгч

ХААИС. МЭХ-ийн дэргэдэх Гарааны праймер ХХК

Шинэлэг давуу талууд

Энэхүү бүтээл нь 2007-2010 онд хэрэгжүүлсэн “Хүнсний захын мах, сүүний үнэлгээ хяналтыг төгөлдөржүүлэх нь” сэдэвт онолын суурь судалгаа, ШУТ-ийн төслийн хүрээнд хийгдсэн бүтээл юм. Гарааны Праймр компанийн судлаачид цомгийн бүтэц бүрэлдэхүүн, хэрэглээ, савлалт, хадгалалт, шинжилгээний зарим арга зүйг сайжруулан бүтээгдэхүүн хөгжүүлэлт хийсээр байна.

  • Нэг дээжинд хэд хэдэн классик аргыг хэрэглэснээр шинжилгээний үр дүн үнэн зөв гарах боломжыг нэмэгдүүлсэн
  • Бүх урвалжийг дуслаар хэрэглэхээр хялбаршуулсан
  • Урвалж, бодисын олдоц ховор, чанарын баталгаа эргэлзээтэй өнөө үед химийн бодисын ашиглалт, хадгалалт, аюулгүй ажиллагааны асуудлыг шийдвэрлэсэн
  • Хөдөлмөр хөнгөвчилөн, цаг хугацаа хэмнэсэн
  • Хямд үнэтэй

Хэрэглэх арга

Хэрэглэх, шалгах тохиолдолд MNS 6035:2009 стандартыг ашиглана.   Товч зааварыг цомогт багтаасан.